Нуурын усанд морьтойгоо живсэн иргэнийг эрэн хайж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 02 ・ 2

Өнгөрсөн сарын 31-ний өдрийн 19:00 цагт Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзий-Өндөр багийн “Биндэръяа хөх нуур” гэдэг газар (аймгаас 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км)-т иргэн А /21 настай, эрэгтэй/ морьтойгоо нуурын усанд живсэн тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 1-ний өдрийн 03:30 цагт иржээ.

Дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, цагдаагийн 1 алба хаагч, орон нутгаас 3 хүн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг долдугаар сарын 31-ний өдрийн 14:24 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /1 нас 4 сартай, эмэгтэй/ хүүхэд жорлонд унаж нас барсан тул цогцсыг гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: