Гурванбулаг сумын 140 өрх нүүжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 03

Энэ зун гантай байгаагаас Булган аймгийн Гурванбулаг сумын 140 гаруй өрх 200 гаруй мянган малтайгаа өөр аймаг, сумын нутагт зусч байна. Зуншлагын байдал гайгүй гэж үзэж Өвөрхангай, Архангай аймаг, өөрийн аймгийн Могод, Хишиг-Өндөр, Орхон сумын нутагт малаа оторлож нүүж байгаа аж. Тус сумын бэлчээрийн 95,0 орчим хувь талхлагдаж чанар нь доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон ажээ.

Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган энэ талаар хэлэхдээ: Манай суманд энэ жил их гандуу зун болж байна. Аймгийн удирдлагад ирэх өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангахад анхаарч арга хэмжээ авах санал тавьж байгаа. Үнэхээр гантай, мал ямар өвс ургамал ургаагүй нутгийн малчдыг өөр аймаг, суманд өвөлжүүлж, хаваржуулах талаар зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байна. Дээр нь малчид малаа нэлээд зах зээлд нийлүүлэх санал тавьж байна. Үүнийг нэгдсэн байдлаар шийдэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх