Ерөнхийлөгч дэлхийн мэдээллийн салбарт ажиллаж буй залуустай уулзлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 03 ・ 2

Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцов. Уулзалтад:

  • АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга,
  • “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр,
  • “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн,
  • Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч буй “Анд глоба”л компанийн захирал Ч.Анар нар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчид өөрсдийн эрхэлж буй ажил болон, Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа цөөнгүй залуус уулзаж улс орондоо технологийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд тэдний төлөөлөл Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологи гэдэг бол дэлхийд, олон улсад Монголын нэг чухал гарц хэмээн харж байгаагаа онцлоод БНЭУ-ын Элчин сайдтай уулзахдаа тус улсын дэлхийд алдартай мэдээллийн технологийн сургуулийн салбарыг улсдаа байгуулах талаар хүсэлт тавьсан талаараа мөн дурдлаа.

Залуус улс орныхоо хөгжлийн төлөө, мэргэшсэн салбараа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүртэл улс орондоо хөгжүүлэх тухайд бодит санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах талаар ч мөн ярилцав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 04/

    eronhiilogch maani zow baina aa amjilt ene ohinii huwtsaslalt ontsgvi baina shvv

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 03/

    АСУУДАЛ НЬ ЗҮЙТЭЙ БАЙЛАА, ХАРИН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ БАЙГАА ЭМЭГТЭЙН ХУВЦАСЛАЛТ ТОХИРОМЖГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА, АЖИЛ ХЭРЭГЧ БУС Л БАЙНА ДАА

    Хариулах