Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 04

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг өнөөдөр өглөө 09 цагаас эхлэн хэлэлцэж буй.
Тэгвэл шүүх хуралдаан дөнгөж сая түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байна.
Шүүх хуралдаан эхлэхэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34.4.2 дугаар зүйлийг үндэслэж хуралдааныг хаалттай явуулах шийдвэр гаргасан юм.
Тиймээс шүүхийн шийдвэр гарсны дараа албан ёсны мэдээллийг олон нийтэд өгөх юм.
24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.