Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 07
Малчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 08 дугаар сарын 06-ны 20 цагаас 08 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд зүүн болон говийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.