Тавантолгойн осол иргэдийг айдаст автуулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 07 ・ 5

Тавантолгойн хээрийн сургалтын төвийн зөрчил хэрээс хэтэрлээ. Ийм цэргийн байгууллага байх нь зүгээр үү Батлан хамгаалахын сайд аа. Гурав хоногийн өмнө мөн л нэг ноцтой осол гарчихлаа. Сүүлдээ энэ мэтийг байх ёстой мэт, болж байдаг мэт хүлээн авдаг болчихсон юм биш үү. Улс эх орны энхтайван аюулгүй байдлын энхийн манаанд байх хүмүүс аюул осол гаргаж, нийгмийг айдаст автуулж, залуусыг цэргийн салбараас зугтаалгах зүйл хийгээд байна шүү дээ.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо сум тэсэрч, нэг иргэн газар дээрээ нас барж нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Цэргийн албан хаагчидхэргийн  газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтайгаар мөн тус багийн иргэн 48 настай Т нь ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж. 

Хэргийг ухаад үзэхээр Тавантолгойн цэргийн баазад сургалт хийж байсан цэргүүд бууны сум аа аюулгүй болгоогүй хээр хаячихсан байсныг хүмүүс олоод сонирхож байтал сум дэлбэрээд, ийм ноцтой осол гарчихсан гэх мэдээлэл байна. Мэдээж энэ салбарынхан болохоор тийм байх ёгүй гэх. Тавантолгойн ойролцоо болсон нь мөн л хардлага дагууллаа. 

Хэргийг тодруулбал, хонинд явж байсан иргэн нэгнийгээ очиход хээрээс сум оллоо хэмээн чулуун дээр нүдэж үзэж байж. Харин нөгөөх нь тэсэрч болзошгүй учир битгий цохиороо гэчихээд бие засаад зогсож байтал ард нь сум тэсэрч, нөгөөх нь амиа алдан, нэг нь хүнд бэртжээ.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн бөгөөд шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл болон яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг нь судалж байгаа аж. Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Тавантолгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг ажээ.

Энэ өдрүүдэд Тавантолгой дахь хээрийн сургалтын төвд дэлхийн 26 орны 1,100 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2017’’ энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болж байгаа. Гэхдээ  сургуулийн үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаггүй гэх мэдээг албаныхан өгч. Ямартай ч ямар зорилгоор, хэзээ ашигласан ч байлаа гэсэн, сумаа аюулгүй болгон хаях нь энэ салбарынхны үүрэг байх ёстой юмсан.

Уг нь бол хайгуул хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг гэнэ. Тэгвэл хэзээ хаанаас үлдсэн, ямар сум нь болохыг холбогдох байгууллагууд тогтоох биз ээ. Мөн иргэдэд анхааруулахад хээрээс сум олсон бол холбогдох байгуллагад мэдэгдэх хэрэгтэй, харин оролдож, аз сорьж үзэж хэрхэвч болохгүй. Амь насанд аюултай гэдгийг санаж явбал зохино. Тавантолгойн хээрийн сургалтын төвийн осол аваар иргэдийг ер нь айдаст автуулж байна шүү.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 08/

    yam ruu chihej bas tenegteh vii dee buruu erunhiiluch songosnii gai sh de ger bulgui mapiin tolgoilogch turiin tolgoid garsnii gai uugeer duusahgui ee mongol yalsan ch geh shig harin ch yalagdsan

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 07/

    manai teneg malchidiin buruu odii nasnii hvn bj nvdeed suuj bdag vneheer teneg maltaigaa ijil yumaa iim horiotoi gazar malaa oruulsan hvniig shiitgeh heregtei

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 07/

    Бодоод уэйх юмгүй 120-ны ажиллагаа муугийнх дутуу хайгуул устгалын бүлэг муу ажилласан байна хариуцлагыг ЗХЖШ хүлээнээ дарга даваа

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 07/

    teneg hogshin nobsh bee iim malnuud vhehed yah bee dee

    Хариулах
  • 12 / 2017 08 сар 07/

    тэнэг ац сум нүдэд суж байдаг хохь н

    1
    Хариулах