Малчдад тусламж үзүүлэх талаар судалж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 07

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс өнгөрсөн өвөл зуданд нэрвэгдсэн 3480 малчин өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ ажилд 852.6 сая төгрөг зарцуулсан байна.

МУЗН-ээс таван Ажлын хэсэг томилогдон гамшгийн үед малчдад бэлэн мөнгө тараах, хэрэгтэй эд зүйл, малын эм тариа, хадлан, тэжээл зэргийн алийг авч өгвөл илүү үр дүнтэй талаар судлахаар өнгөрсөн лхагва гаргигт орон нутаг руу гарцгаажээ.

Тэд малчидтай уулзаж, хүмүүнлэгийн ямар тусламж үзүүлэхээ шийдэх үнэлгээ хийхээр ажиллаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх