Өчигдөр түр зуурын борооны дараа Сонгинохайрхан дүүрэгт үер буужээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 07 ・ 1

Өчигдөр орсон түр зуурын борооны улмаас Сонгинохайрхан дүүрэгт үер буужээ. Үер буусан тухай дуудлага өчигдөр 13.00 цагийн үед  иржээ. Тодруулбал өчигдөр орсон борооны үеэр тус дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамд үер бууж, айлууд усанд автжээ. Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан есөн албан хаагч хоёр автомашинтай ажиллаж хоёр айлын гэрт үeрийн ус орсон байсныг шуудуу татан гадагшлуулж, гэрийн эд хогшлыг гарган зөвлөгөө өгч шуурхай ажилласан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: