“ДЭЛХИЙН 25 ОРНЫ ҮЛГЭР” НОМОНД "ЭРХИЙ МЭРГЭН" ҮЛГЭР БАГТЖЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 09

 Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нарын холбооны санаачилгаар “Дэлхийн 25 орны үлгэр” нэртэй ном Тайландын хүүхдүүдийн гар дээр очихоор хэвлэлтээс гарчээ. Энэхүү номыг хэвлүүлэхэд Тайландын Вант Улсын Боловсролын яам, төрийн бус байгууллага хийгээд хувийн салбарын томоохон банк, компаниуд дэмжлэг үзүүлсэн байна.

Тай, англи хэлээр хэвлэгдсэн “Дэлхийн 25 орны үлгэр” номын бүх дүрс зургийг нь Тайландын дунд сургуулийн хүүхдүүд өөрсдөө зуржээ. Хүүхдийн сэтгэн бодох, дүрслэх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ тэдэнд зөв бурууг ялган салгаж, ойлгуулах хүмүүжил, ёс суртахууны ач холбогдолтой эдгээр 25 үлгэрийг Бангкок дахь нэр бүхий 25 орны Элчин сайд нарын гэргий нар өөрсдөө сонгон оруулсан байна.  Тус улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яам монгол ардын “Эрхий мэргэн” үлгэрийг бэлтгэж өгчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх