Нүүрс тээвэрлэж явсан машинууд мөргөлджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 10

Өнгөрсөн өдөр  нийт 1857 мэдээлэл Цагдаагийн ерөнхий газарт иржээ. Иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийнхан ажиллахад гэмт хэргийн 72, зөрчлийн 1450, согтуугийн 436, зам тээврийн ослын 335 мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 31 үйлдэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Дорнод аймаг Баян-Уул сумын зургадугаар баг “Засмал даваа” гэх газар “Маяти” автомашин онхолдож, тус сумын харъяат эрэгтэй 40 настай Г, эрэгтэй 42 настай Х нар нас барсан, гурван хүн хүнд гэмтсэн байна. Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замын 120км-т “Hоrd benz” том оврын тээврийн хэрэгсэл нь мөн “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн эмэгтэй 55 настай нь нас барсан.

Баянгол дүүргийн “Хилл сайд" хотхоны баригдаж байгаа барилга дээрээс эд зүйл хулгайд алдагдлаа” гэсэн мэдээллийг шалгахад тус барилгын орцны есөн ширхэг хаалганы цоож бариулыг Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух, эрэгтэй, 40 настай Б нь архидан согтуурсан үедээ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

“Баянзүрх дүүргээс тогонд цохиулж гэмтсэн хүн ГССҮТ-ийн “Түлэнхийн тасаг”-т ирж хэвтлээ” гэсэн мэдээллийн дагуу шалгахад, өчигдөр 11:00 цагийн үед УСУГ-ын цахилгаанчин ажилтай эрэгтэй 36 настай Б худгийн шахуурганы хүчдэлийг шалгаж байгаад тогонд цохиулсан байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх