Оффшортнуудын мөнгийг эх орныхоо эдийн засагт оруулах яасан бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 10

Манай улс оффшор бүсэд мөнгөө нууж байгаа хүмүүстэй тэмцэх хуультай болох шиг болсон юмсан. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд  баталснаар  эх орондоо мөнгөө хадгалдаггүй, гадаадад их хэмжээний мөнгөтэй данс нээлгэдэг хүмүүсийг шалгаж, хуулийн хариуцлага тооцох боломжтой.

Хууль батлагдсаны дараагаас  гурван сарын дотор оффшор бүсэд данстай хүмүүс мэдээллээ АТГ-т хүргүүлж, энэ хугацаанд оффшор дахь хөрөнгөө мэдүүлж, эх орондоо оруулж ирвэл өршөөнө.

Гэтэл хууль батлагдаад дөрвөн сар өнгөрчихсөн ч ямар ч өөрчлөлт, ахиц гараагүй хууль хэрэгжээгүй мэт байна. Мөн Ерөнхийлөгч оффшор дансан дахь мөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацааг албан тушаалтнуудад өгсөн.

Ямартай ч төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон байдаг. ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй”  хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн юм.

УЕПГ-аас Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааны гэрээтэй улс орнууд руу оффшор бүсэд хэн, ямар данс эзэмшиж байгаа талаар мэдээлэл авах, гэрээ байгуулаагүй ч тухайн улсын хуулийг баримтлаад хүсэлт илгээгээд байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий хүмүүст хандаж, өнгөрсөн сарын 24-нөөс хойш 49 хоногийн дотор дансаа хааж, хөрөнгөө Монголын банкууд руу оруулж ирэхийг уриалаад буй. Мөн ЕТГ-аас Сангийн сайдад хандаж, оффшорын асуудлаар олон улстай хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн. Оффшортнуудын мөнгийг эх орныхоо эдийн засагт оруулаад ирвэл их нэмэр болно. За тэднийг мөнгийг оруулж ирэх яасан бэ гэдгийг томчуудаас дахин, дахин шаардах л үлдэждээ.

 

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх