Өнөө, маргааш зарим нутгаар бороотой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 14

2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   14,15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 16,17-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх