Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 14
・ 1

Өнөөдөр буюу энэ сарын 09:00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "мунзуй" хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хаалттай эхэллээ. Шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагджээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.2, 125.2, 261.1-т зааснаар буруутган шүүж байна. Прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган, Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.