Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 16
・ 18

Энэ долоо хоногт хамаг амьтны анхаарлыг татсан зүйл бол Шадар сайд У.Хүрэлсүхийн “Херо”-гийн Б.Баатартай утсаар ярьсан бичлэг.
Бичлэгт Ерөнхийлөгч, Шадар сайд, “Херо” гурав уулзахаа товложээ.
Шадар сайд хэдийгээр төрийн ажлаа хийгээд завгүй гэж цааргалах аядсан ч маргаашнаас уулзая гэчихдэг юм байна. Харин “Херо” Баатар тэднийг холбон дамжуулж хэлэх үгийг зөөж хэзээ уулзах завыг товлодог юмсанж.
Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн ялалтанд У.Хүрэлсүх маш өндөр хувь нэмэр оруулсан урваач гэдгийг энэ бичлэгээр илтгэх гэж байгаа ч юм шиг. Төрийн тэргүүн маань эрлийз морьдыг уралдуулахыг хориглосон талаарх Шадар сайдын шийдвэрт их баярладаг л гэнэ.
Нэмэлт хачиргүйгээр тэдний яриаг сийрүүлбэл,
“Херо” Баатар: Сайн байна уу та.
Шадар сайд У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз /инээв/
“Херо” Баатар: За яршиг бичлэгээ унтраачихъя. Рекорд пауз авчихъяа.
Шадар сайд У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү
“Херо” Баатар: Ямар аймар юм бэ. Ийм муухай нэр хүндтэй ч болчих гэж нээрээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байнашдээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүйшдээ.
“Херо” Баатар: За. Ярих ч үгүй. Шадар сайд хаагуур байна.
Шадар сайд У.Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байнашдээ. Надад бас үндсэн ажил байнашдээ.
“Херо” Баатар: Байна л даа одоо харин тийн. Хөөш та өнөөдөр орой яахын гурав бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу.
Шадар сайд У.Хүрэлсүх: За хэн.
“Херо” Баатар: Оюука над руу хэлээд би юу яасаншдээ. “Тулга” ахад юм хэлсэншдээ. Өнөөдөр уулзах уу гэсэн за яг шүү гэсэншдээ уг нь.
Шадар сайд У.Хүрэлсүх: Өнөөдөртөө амжихгүй. Маргааш л болъё. Чи хаагуур байгаан.
“Херо” Баатар: За за. Би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя. Өөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ хэд хоног өвчтэй юм шиг.
Шадар сайд У.Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж түрүүлсэн бөх уяач их сайхан болж байнашдээ. Ойлгомжтой.
“Херо” Баатар: Харин тийн уяа ч сайхан байна өө.
Шадар сайд У.Хүрэлсүх: Хөгийн хөгийн юм ч их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг ч юм одоо.
“Херо” Баатар: Үлгэр домог шиг юм ч болсоон болсон. Харин тиймээ /инээв/ Та юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл “Топор”- той уулзчихья л даа тэгүүл. Таныг чинь “Топор” гэдэгшдээ. Таны нууц нэр “Топор” шдээ. “Топор”-той уулзчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тиймээ. Тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд учир нь тэр байна гээд татаж унаад байна лээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Өөр юу байна.
“Херо” Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.
Шадар сайд У.Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ. /инээв/
“Херо” Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь хүн болгон л тэгсэн байна лээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсоншдээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Та нар ч алдаг хүмүүс шүү. За яахав уулзаж байгаад яринаа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.
“Херо” Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байна. За тэгий за баярлалаа ах.
Шадар сайд У.Хүрэлсүх: ок
“Херо” Баатар: Одоо таны юм руу оръё. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.
Шадар сайд У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулъяаа гэж ярьсан. За яахав нэгэн ч уралдаад түрүүлчих шиг боллоо. /инээв/
“Херо” Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнээ.
Шадар сайд У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье тэгээд уулзаж байгаад ярья.
Ийм яриа болоод өнгөрсөн нь интернэтэд цацагдав. Үүнийг МАН-ынхан У.Хүрэлсүхийг урваач хэмээн буруутгах олз болгож байгаа аж. Харин зарим сошиалчид эр хүмүүсийн ярих л зүйл гэцгээж.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.