Дотор өөх гэж юу вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 17

Дотор өөх гэдгийг энгийнээр хэлбэл хэвлийн хэсгийн эрхтний эргэн тойрны өөхлөлт. Дотор өөх ихтэй байх эрсдэл нь бүсгүйчүүдийн хувьд эрс өндөр гэж эмч нар хэлдэг. Эрэгтэйчүүд нас ахих тусам, жин нь хэчнээн хэвийн байсан ч дотор өөх ихтэй байх нь элбэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Хэт туранхай хүнд бөөр чинь өөхгүй болжээ, жин нэм гэж зөвлөдөг нь бас учиртай. Дотор өөхийг гадны нөлөөнөөс дотор эрхтнийг хамгаалж хэвлийн гүнд байдаг өөхөн эд гэж тодорхойлох нь бий. Дотор өөх хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал тун аюултай гэж эмч нар сануулж байна. Дотор өөх арьсан доорх өөхийг бодвол их идэвхтэй. Өөхний хүчлүүд нь цусанд орж, элэгний тусламжтайгаар муу холестеринийг үүсгэдэг юм. Ер нь гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг гэдэг.
Эрүүл мэнддээ анхаарч дотор өөх хэвийн түвшиндээ байгаа эсэхээ байна үзүүлж байх хэрэгтэй шүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх