Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 17
Улс төрд өрнөж буй гол асуудал яах аргагүй дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуудал юм. Ардчилсан нам дуншиж, дуншиж нэг юм Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа.
Гэхдээ 100 хувийн саналтайгаар дэмжигдээгүй. Ч.Сайханбилэгийг УИХ-ын зарим гишүүд нүүрний арьс нь л өөр болохоос Н.Алтанхуягтай ямарч ялгаагүй гэж үзэх нь бий. Арга ч үгүй биз. Шинэчлэлийн засгийн газарт Н.Алтанхуягийг гал тогоог барилцаж явсан хүн яах аргагүй Ч.Сайханбилэг. Эдийн засгийн хямрал, өр, зээлэнд хамтдаа хутгалдаж яваа хоёр шүү дээ. Өчигдөрийн Ардчилсан намын бүлгийн хурлаар Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд 19 гишүүн дэмжиж, 10 гишүүн эсрэг санал өгсөн. Харин зургаан гишүүн ЗГХЭГ –ын даргыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж бүлгийн хуралдаа ирээгүй гэнэ. Ингээд Ч.Сайханбилэгийг АН –ын 16 гишүүн дэмжихгүй байгаа юм. Үүн дээр МАН –ын 26 гишүүн нэмэгдвэл Ч.Сайханбилэг УИХ –д олонхын саналыг авч чадахгүй юм. Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжихээр болсон гэдгээ илэрхийлээд байгаа. Энэ нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болно гэсэн баталгаа биш л дээ.
Ямартайч асуудлыг хэрхэн шийдэх эсэх МАН-ын бүлгээс хамаараад байна. Нэг ёсондоо хөзөр МАН-ын бүлэгт 100 хувь шилжээд байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ч МАН-ын өмнө дэндүү бардам явж байсан үе бий. Харин одоо эргэх хорвоо ээлжтэй гэдэг шиг МАН үнэд орох цаг ирдэг л юм байна. Одоо эрх баригч хүчин Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулъя гэвэл МАН-д хадаг бариад очихоос аргагүй.
Эндээс үргэлжлэлийг уншаарай
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.