Тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 19

 

zamХичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга С.Батболд гаргасан билээ.

Уг шийдвэрийн дагуу өнөөдөр  улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцож байна. Харин маргааш сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9 өөр төгссөн автомашин 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Ирэх долоо хоногийн 26-ны бямба, 27-ны ням гарагт уг зохицуулалт мөн хэрэгжинэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх