Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 21
・ 2
Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн Юнгин хотын цагдаагийн газраас Монгол улсын иргэн, 50 орчим настай А-г хүний амь нас хөнөөсөн хэргээр баривчилж эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай өнөөдөр мэдээлэлжээ.
Уг мэдээллээс үзвэл Монгол улсын иргэн А нь өчигдөр буюу Ням гаригт гэрийнхээ ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа нутаг нэгт иргэн Б-тэй санаандгүй тааралдсан ба тэрээр Солонгос улсад очоод удаагүй байгаа түүнийг гэртээ урьсан байна.
Б нь урилгыг хүлээн авч А-гийн гэрт очсон бөгөөд тэд архидан согтууруулах ундаа хэрэглэж улмаар хоорондоо маргалджээ.
А нь цагдаагийн газарт мэдүүлэхдээ "Би Солонгос улсад 10 гаруй жил амьдарсан. Б-д Солонгост хэрхэн ажиллаж, амьдрах тухай зөвлөлгөө өгч байсан боловч бид хоорондоо маргалдаж, тэр над руу хутга барин дайрсан. Харин би биеэ хамгаалахаар харилцан зодолдсон ба аргагүйн эрхэнд хүйтэн мэс хэрэглэсэн. Түүний амь насыг хөнөөх зорилго байгаагүй" гэж хэлсэн байна.
Амь насаа алдсан Монгол эрэгтэй Б нь 30 орчим настай ба Солонгос улсад ажил хийж мөнгө олох зорилготой очоод удаагүй байжээ.
Өмнөд Солонгос улсын Юнгин хотын цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.