Оюутны цахим картын захиалга авч эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 22

Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгоно. Өчигдөр буюу энэ сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөх юм байна. Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж, 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэх аж.  Харин их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох гэнэ. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд явагдана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх