Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 22
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадьми зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор манай улсад цахилгаан буюу бензин түлш хэрэглэдэггүй, автомашиныг албан ёсоор оруулж ирэх болсон. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар манайд нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин эзэлж байгаа юм. Эдгээр автомашиныг 220 вольтын цахилгаанд цэнэглэдэг бөгөөд нэг цэнэглэлтээр 200 км явдаг гэнэ.
Тэгвэл нийслэлийн засаг дарга С.Батболд цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж замын хөдөлгөөнд оролцуулах тухай захирамж гаргажээ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэл хотын замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.