Их хэмжээний мөндөр аюул дагуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 23

Энэ сарын 17-ны оройн 21-22 цагийн үед Хөвсгөл аймгийн Рашаант сумын Дөрөө цагаан нуурын баруун хэсэг буюу Архангай аймгийн Асгат түрүү хэмээх газар 30 минут орчим мөндөр орж, 80 см хунгар үүсгэн үер бууж, байгалийн  онц аюултай үзэгдэл болсон байна. 

Энэ үед Рашаант сумын отроор явж байсан хоёр өрхийн 200 гаруй толгой мал үерт автаж, нууранд живсэн байна. Тус сумын Засаг даргын тамгын газрын хамт олон багийн Засаг дарга нар, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж малын сэг зэмийг устгах ажил зохион байгуулж байгаа аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх