Зэвсэгт хүчний байлдагч нар осолдсон хэрэг дахин гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 28 ・ 10

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид усанд осолдсон хэрэг гарчээ. Тус ангийн алба хаагчид энэ сарын 27-ны өдөр өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон нас барсан аж.

Усанд осолдсон байлдагч Б, Е, С нарыг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байгаа ажээ. ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж байгаа гэнэ.

Ер нь энэ мэт Цэргийн байгууллагатай холбоотой осол сүүлийн үед маш их гарах боллоо

§  Тухайлбал, 2017.01.17

 Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Ж.Баярцогт харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан. Ахлагч Э-г хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.

§  2017.02.17 Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.

§  2017.04.11 Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.

§  2017.05.11 Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.

§  2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.

§  2017.08.04 Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.

 

Г.Наран

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин хүү / 2017 08 сар 29/

    Бас цэргийн нисдэг тэрэг налайхад осолдсон гэсэн мэдээлэл яваад байсан. Тэр үнэн бололтой...

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    орсод цэргийн дээд сургууль төгссөн мэргжилийн бөгөөд сургууль төгсөөд олон жил шат дараалан ажиллассан ажилын туршлагатай ажилаа мэддэг ийм яг мэргэжилийн хүнийг БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДААР томилж байх + эрүүл мэндийг сайдыг мөн яг анахаахын дээд төгссөн мэргилээрээ олон жил ажиллассан туршлагатай а

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    iim baij hun buhniihg tseregt ybah heregtei geel turiin alband orj chadahguigeer ni boogool amid ybah batalgaa baihgui l bna sh deee

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    Angiin generaluudad hatuu arga hemjee avah heregtei,

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    tetgevriin nasnii humuusee tsagt n gargahgui bolhoor bguullgaga n hurtel zunuj bgaa yum l daa

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    батэрдэнэ гэж нөхөр гүлдийчээд ажлаа өгөхгүй гүрийгээд ичээсэй

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    Мэрэжгжлийн ЗГ байгуулсан нь энэ,ийм л улсууд яам удирдаж байгаа,удирдахаа ч хат,сандал эзэгнэж байгаа,эд нарыг өөрчилвөл сүйд болох ухааны юм яриад байгаа Хаянгаас л асуух хэрэгтэй,

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    Ер нь батлан хамгаалах салбарыг замын хүнээр удирдуулаад ийм байдалд хүрч байгаа юм даа, энэ салбарт сэтгэлтэй, судалсан, орчин үед яаж хөгжүүлэхийг гадарладаг хүнийг тавьж болдоггүй юм байх даа

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    МЭРГЭЖЛИЙН ГЭЖ УЛИН ХУЦААД БАЙСАН МИ ОВОГТ ХЯТАД ДАНЖААДААС ЯЛ АСУУХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 28/

    batlan hamgaalahiin saidiig mergejliin huneer zewsegt huchin hiliin tsergiin udirdlagiig nen yaraltai solihgui bol osol awaar taslahgui shuu yoronhii comandlagchaa tetgewert garaad bolon tsetgeweriin nasn bolson generaluudiig yaraltai oorchil

    Хариулах