Байт харвааны улсын аваргууд тодорлоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 28

Дархан хотноо анх удаа байт харвааны насанд хүрэгчдийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагджээ. Тус тэмцээнд 12 байгууллагын 87 тамирчин өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер-13, спортын мастер-23, спортын дэд мастер-12 оролцож цэц мэргэнээ сорьжээ.

Нийт тамирчдын 58% нь өндөр зэрэгтэй тамирчид байсан нь уг тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон байна. Тэмцээн Рекурвын эмэгтэй, эрэгтэй хувийн шигшээ харваа, Рекурвын холимог багийн харваа, Рекурвын эрэгтэй, эмэгтэй багийн харваа, Компаунд эмэгтэй, эрэгтэй хувийн харваа гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа тодруулжээ. Нийлбэр дүнгээр 1-р байранд Алдар спорт хороо, 2-р байранд Хангарьд спорт клуб, 3-р байранд Нийслэл өргөө клубын багууд тус тус шалгарсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх