Оюутнууд автобусны карт захиалахдаа анкет бөглөнө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 28

Нийслэлийн Их, дээд сургуулийн оюутнуудын  адил Коллеж, МСҮТ-ийн 13 мянга гаруй оюутан сурагчид гурван шатлалаар картаа захиалж авна.

2017-2018 оны хичээлийн жилд Их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгоно. Харин оюутнууд наймдугаар сарын 21-25-нд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай. Мэдүүлгийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлэх юм.

Улмаар цахим картыг идэвхжүүлж, есдүгээр сарын 1-5-нд сургуулиуд өөрсдийн байранд олгохоор болжээ. Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа үрэгдүүлсэн бол есдүгээр сарын 1-8-нд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гаргах шаардлагатай юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх