Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 30
Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаарх дүнг танилцууллаа. Шалгалтаар 235 зөрчил илрүүлж 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан арга зүйн зөвлөгөө өгчээ.
2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136 төрийн бус өмчийн 105 сургуульд бага ангид 139226, дунд ангид 72940, ахлах ангид 37427 нийт 249593 хүүхэд суралцахаар бүртгэгдээд байгаа аж. Төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 буюу нийт 623 цэцэрлэгт 146295 хүүхэд хамрагдаж нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 77.6 хувьтай байна.
Ном сурах бичгийн хангалтыг 1-5 дугаар ангийнханд төрөөс 100 хувь хангах бол 6-12 дугаар ангийнхан сурах бичгээ худалдаж авна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид Цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор 10, 11 дүгээр ангийн сурах бичгүүд хэвлэгдэж гараагүй агуулгын хүрээнд суралцахуйн удирдамж гаргасныг ашиглаж байгаа гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.