Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 30
・ 4

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Альтайр гоулд” компанийн алт олборлох тусгай зөвшөөрөл авсан байдаг. Хоёр метр өндөртэй төмөр хашаа барьж, малчид өвөлжөөндөө очиж чадахгүй, тариалангийн компани тарьсан улаан буудайгаа хураан авч чадахгүй байдалд хүрчээ.
Тодруулбал, “Альтайр гоулд” компани 2009 онд Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт хайгуулын лиценз авсан байна. Уг зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг өгчээ. Энэ компани нь ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2009 оны тавдугаар сарын 9-нд 999 га, газрын лиценз авчээ.
Мөн ашиглалтын лиценз эзэмших зөвшөөрлийг ч дээрх бичиг баримтыг үндэслэн өгсөн байдаг байна. Гэтэл үнэндээ Сүмбэр суманд хайгуул хийх зөвшөөрөл олгох ямар нэгэн хурал болоогүй төдийгүй иргэд ч энэ талаар мэдээгүй байсан аж.
Улмаар Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, “Альтайр гоулд” компанийн лицензтэй талбай байна хэмээн иргэдэд мэдэгдсэн аж. Ингээд л сумынхан ямар компани нутгийн иргэдэд огт мэдэгдэлгүй лиценз эзэмших болов гэдгийг бие биенээсээ асууж тодруулж эхэлжээ. Ингэж байтал тус компанийн төлөөлөгч Виктор гэх хүн ирсэн бөгөөд тэрээр “Хүмүүс энд газар ухаж л байг” гэж хэлээд яваад өгсөн гэнэ.
Уг лицензтэй талбайд 300 гаруй тонн алт байгаа гэсэн урьдчилсан тооцоо гарсан ажээ. Стратегийн орд газар биш ч улсад томоохон хэмжээнд орох алтны нөөцтэй газар гэнэ. Тус компанийн анхны эзэн нь ОХУ-ын иргэн байжээ. Гэвч цагдаагийн нөлөө бүхий хурандаа нар компанийн эзнийг нутаг буцаасан гэх мэдээлэл байдаг. “Альтайр гоулд” компанийн дэд захирлаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа байдаг юм билээ. Тэрбээр нутгийн иргэд, сумын удирдлагуудад “Компанийнхаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Тэр та бүхэнд хамаагүй” хэмээн загнадаг байна.
Төв аймгийн Сүмбэр суманд “Альтайр гоулд” компани ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Малчны өвөлжөө, тариалангийн талбай сүйтгэж, Сүмбэр сумын хаяанд алт ухах гэж байгаа компанийн удирдлагууд эрх мэдэл, хууль хяналтын байгууллагаар иргэдийг нь далайлгаж байгааг тус нутгийнхан одоо ч ярьцгааж байна. Тэгвэл үүний ард байдаг, жинхэнэ монгол эзэн нь хэн бэ гэх асуудал яригдана...
Үргэлжэлэл бий...
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.