Д.Сумьяа дэлхийн аварга боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 31 ・ 8

Зураг“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, Японы жүдочдын алтан медалийн цувралыг зогсоолоо.

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч чадав.

Аваргын алтан медалийн төлөөх энэ барилдаан 12 минут 56 секунд үргэлжилсэн юм. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-д А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, хоёрдугаар тойрогтоо Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан.

Харин хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2 минут 38 секунд дутуу байхад цэвэр ялсан. Гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аваргаар тодорсон бөгөөд ДАШТ-ээс хос медаль хүртсэн дөрөв дэх монгол жүдоч боллоо.

Энэ өдөр болсон эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 12 дахь жүдочоор тодорлоо.


Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, улмаар АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдав.

Харин торгуулийн барилдаанд БНХАУ-ын Өвөрмонголын тамирчин Сайнжаргалыг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Медалийн төлөөх барилдаанд Европын аварга, Азербайжаны жүдоч Хидаят Хейдаровыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, Монголын жүдочдоос Г.Одбаяр ДАШТ-ий ес дэх хүрэл медальтнаар тодорлоо.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 01/

    сумьяа ялагч байлаа эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа тэр бол бидний бахархал байсан шүү нүдэндээ нулимстай үзлээ

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 01/

    сумьяа бол монголын бахархалт тамирчин гэдгээ сай батлан харууллаатэр шийдвэрлэх үед улсынхаа ерөнхийлөгчийн нүдэн дээр их лалтыг авлаа тэр монголын тамирчин байлаа түүнийг шагналыг харамгүй хайрла

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 31/

    mongoliin baharhal... Sumyadaa bayar hurguy,

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 31/

    mongoliin baharhal... Sumyadaa bayar hurguy,

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 31/

    mongoliin baharhal... Sumyadaa bayar hurguy,

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 31/

    amjilt

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 31/

    Баярлаж ёууна. ТА нарт баярлалаа, манай бөхчүүд их сайн байна. Бахархахаас яахав дээ та нараар

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 31/

    Баяр хүргэж,сайн сайхныг хүсье.Бид Монголчууд баярлаж байна.

    1
    Хариулах