Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 09 сар 01

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран ирэх сарын 15-аас эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй монголын суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийж байгаа аж.
Эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөнд саад учруулдаг зэргээс гадна мөн монгол жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах явдал буурахгүй байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар монгол жолооч, зорчигчтой холбоотой 30.000 гаруй зөрчил бүртгэгдсэн гэдгийг албаныхан хэлж байгаа ажэ
Удахгүй нэвтрэх энэхүү арга хэмжээгээр илэрсэн зөрчилд “БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцжээ. .
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.