Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 09 сар 04
・ 1

Наймдугаар сарын 28-нд хотын ерөнхий менежерийн тушаал гарч, тушаал дагуу зах, худалдааны төв, дэлгүүр автобусны буудлын ойролцоох талбайд, ил задгай худалдаа эрхлэгчдийг хөөж эхэлсэн билээ.
Тэднийг нүүхгүй болохоор нь албадан хөөж, ачаа барааг нь хүртэл буулгаад байгаа. Гэвч худалдаачид ажлын байргүй, үүнээс өөр хийх зүйлгүй, хэнд ч гай бологүй ар гэрээ тэжээжж байгаа шүү дээ хэмээн тушаал захирамж гаргасан хүмүүст их гомдолтой байгаа аж.
Гурав, дөрөвдүгээр хорооллын хэсгээр лав амралт зугаалгийн төв барихаар, зэхэж худалдаачдыг хөөж байгаа гэнэ. Тэнд амралтын баүс барьчихвал, архи пиво, ундаа кола зэрдэг компаниудад их ашигтай аж. Тэгэхээр тэнд ямар компани газар эзэмших эрх авсан бэ гэдэг асуудал. Ямартай ч Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа жижиг худалдаа эрхлэгчидээ дэмжин хэмээн ам гарч, Засаг даргын сонгуульд ялсан ч одоо болохоор тэднийг танихгүй мэт аахшилж байгаад худалдаачид ихэд гомдолтой байгаа юм байна.
Хорооллоос гадна Бөмбөгөр, Нарантуул, Сандэй, Хархорин зэрэг томоохон газруудад ил худалдаа эрхлэдэг бүх хүнийг хөөж байгаа. Эдийн засгийн хямралтай өнөө үед тэднийг хэрхэн яаж амьдар гэж байгаа төр засаг юм бол. Тэр газарт нь тэгвэл хэн гэдэг баяныг ямар бизнес цэцэглэх гээд байгаа юм бэ гэдгийг тайлбарлавал зохино.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.