Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар санал солилцлоо

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 09 сар 05 ・ 1

 

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка, улс төрийн ахлах зөвлөх М.Фумагалли, төслийн ажилтан Михайл Ангерман нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2017 оны 9 сарын 04-ний өдөр зочилж, Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нартай уулзав.

Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын төлөөлөгчид манай улсад анх удаа айлчилж буй бөгөөд Комиссарын албаныхаа үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа үндэстний цөөнхийн эрхийн асуудал анхаарал хандуулж ирсэн бөгөөд ялангуяа казах, тува хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар судалгаа, дүн шинжилгээний ажлыг хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2004, 2010 илтгэлүүдэд үндэстний цөөнхийн эрхийн асуудлыг тусгайлан оруулж санал, зөвлөмжийг холбогдох албан тушаалтан, байгууллагуудад хүргүүлж, УИХ, Засгийн газраас тухайн асуудлаар тогтоолуудыг баталж хэрэгжүүлж ирсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 05/

    Манай шиг цөөнхөө эрхлүүлдэг улс хаа ч байхгүй.

    Хариулах