Ц.Гарамжав гишүүний компани Монголбанкнаас авсан зээлээ “найдваргүй авлага” хэмээн хаалгуулж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 06 ・ 27

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааны алдагдлын шалтгааныг тогтоосон билээ. Энэ шалгалтын үеэр хэд хэдэн улстөрчийн эзэмшдэг компани Монголбанкны алдагдалд буруутай гэх маш нууц баримт ил болсон байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” ХХК  2003 онд Монголбанкинд 183 кг алт тушааж, түүний захиалгаар алтны арилжааг олон улсын санхүүгийн зах зээл дээр 2003 оны 9-р сараас гүйцэтгэж эхэлжээ. 2006 оны 11-р сар хүртэл нийт 10 арилжаа хийсэн бөгөөд 2007.04.12-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар компаниудын захиалгаар хийдэг арилжааг зогсоосон байна.
2006 болон 2017.12.31-ний байдлаар арилжаагаар үүссэн өглөг, авлагыг баталгаажуулах тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, тэргүүн ээлжинд авсан премимумын төлбөрийг барагдуулах хуваарь гаргаж ажилласны дагуу 2008 оны 11-р сард 151.658 ам.доллар, 2010 онд 7500 ам.долларыг тус тус хийсэн.

Арилжааны банкинд их хэмжээний зээлтэй тул зээлийн төлбөрийн хажуугаар Монголбанкинд төлбөр хийх хүндрэлтэй байгаа, өглөг авлага зөвхөн арилжаанаас үүссэн тул төлбөрийн арилжааг цааш үргэлжлүүлэн хийх замаар төлж барагдуулах саналыг манай талд удаа дараа тавьж ирсэн.

Монголбанкнаас 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан гаргасан бөгөөд 2016.06.30-ны өдрийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын нэг дэх заалтад “”Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй “Монполмет” ХХК-иас авах авлагыг БОЛЗОШГҮЙ АЛДАГДЛЫН НӨӨЦ САНГААС ХААЖ, ТЭНЦЛИЙН ГАДУУР БҮРТГЭХ ГҮЙЛГЭЭ ХИЙХИЙГ үүрэг болгосон байна” гэжээ.

Дүгнэлтэд дурдсанаар, Монголбанкны ажлын хэсэг “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжавтай /2008.01.9/ 2007 он дуустал хугацаанд үүссэн тооцоо нийлэх актад гарын үсэг зурсан байна. Тооцоо нийлэх актад “Монполимет” ХХК-ийн Монголбанкинд төлөх өрийг 882 сая 768 мянган төгрөг, 4 сая 256 мянга 689 ам.доллар гэж дурдаж өгсөн аж.
Ингэхдээ “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжав Монголбанкнаас гэрээний премиумд олгосон 839.568 ам.долларыг авлагад оруулж, буцаан төлөхөөр зөвшөөрчээ. Энэ дагуу Монголбанк, “Монполимет” ХХК хооронд “Өр барагдуулах гэрээ” байгуулагдсан /2008.09.17/ байна. Гэрээний хүрээнд “Монполимет” ХХК 285.888.10 ам.долларыг Монголбанкинд шилжүүлжээ. Үүгээр төлбөр үндсэндээ зогссон байна.

Асуудал ингэж даамжирч, Захиргааны хэргийн шүүх дээр очсон ч “Нөхөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн буцаажээ. Эцэстээ Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Монполимет” ХХК-ийн төлбөл зохих 882 сая 768 мянган төгрөг, 3 сая 970 мянган ам.долларыг тус банкны эрсдэлийн сангаас хаасан байна. Өрийг ингэж хаахдаа тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийснээр асуудал “Монполимет”-д цэвэр ашигтай байдлаар төгсчээ.

Монголбанкны активын ангилал, болзошгүй алдагдлын нөөц сан байгуулах, зарцуулах журмын 3.3.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн авлагыг эрсдэлийн сангаас хаахыг зөвшөөрдөг. Тийм байтал анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн, “найдваргүй авлага” гэж үзэж, төлөлтийг эрсдэлийн сангаас хийсэн нь анхаарал татна.

Тиймээс ч анхан шатны шүүхийн шийдвэрээр 882 сая төгрөг, 3 сая 970 мянган ам.долларын өрөө Монголбанкны эрсдэлийн сангаар хаалгаж амжаад байсан Ц.Гарамжав гишүүн сандарч, УИХ-ын дарга М.Энхболдод хандаж, мэдээллийг олонд ил гарахаас нь өмнө нам дарах арга хэмжээ авсан юм билээ.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

27 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 10/

    ямар муухай царайтай юм бэ аймаар

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 10/

    энэ хүн яах аргагүй төрөөс төрсөн тэрбумтан байна. АТГ минь жинхэнэ шалгах ёстой юм чинь "Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэрэг" биш харин энэ Гарамжав байна шүү. Бушуу шалгаж учрыг олооч ээ.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 09/

    ZAHIIN AVGAI

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 09/

    ZAHIIN AVGAI

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 09/

    ZAHIIN AVGAI

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 09/

    ZAHIIN AVGAI

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 08/

    Iim uls ih hurald garaad baihaar durgui hureh bolloo.oroo tol.

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 08/

    Гарамжаваар мөнгийг нь төлүүлээрэй .Чингис бондоос бас мөнгө авч цементийн үйлдвэр барьсан гэсэн бас бондоо цагт нь төлөхгүй явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар шүүхээр хэрэгсэхгүй болгох вий

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 08/

    Гарамжаваар мөнгийг нь төлүүлээрэй .Чингис бондоос бас мөнгө авч цементийн үйлдвэр барьсан гэсэн бас бондоо цагт нь төлөхгүй явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар шүүхээр хэрэгсэхгүй болгох вий

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 08/

    Гарамжаваар мөнгийг нь төлүүлээрэй .Чингис бондоос бас мөнгө авч цементийн үйлдвэр барьсан гэсэн бас бондоо цагт нь төлөхгүй явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар шүүхээр хэрэгсэхгүй болгох вий

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 08/

    Гарамжаваар мөнгийг нь төлүүлээрэй .Чингис бондоос бас мөнгө авч цементийн үйлдвэр барьсан гэсэн бас бондоо цагт нь төлөхгүй явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар шүүхээр хэрэгсэхгүй болгох вий

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 08/

    Гарамжаваар мөнгийг нь төлүүлээрэй .Чингис бондоос бас мөнгө авч цементийн үйлдвэр барьсан гэсэн бас бондоо цагт нь төлөхгүй явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар шүүхээр хэрэгсэхгүй болгох вий

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 08/

    ENE abgai eeree yu ch khiigeegyi toirogtoo stetserleg bai. tuuz hkaichlakhaas eer yu ch khiigeegyi Er ni IKH KHURLIIN gishuun tegj tuuz khaichilj ybdag ni manaid l baidag baikh . ENE abgaigaa erguulj ab...

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 08/

    ЭНЭ АВГАЙ ҮС ЗҮСЭЭ ЯНЗЛААСАЙ МУУХАЙ ХАРАГДААД БАЙХЫНМАА

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 08/

    Хугацаандаа телеед явж бгаа гэсэн. ямар зорилготой ийм юм бичээд бнаа.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 07/

    Энэ эмэгтэйг сайн бизнесмэн гэж мэдэхээс цаашгүй гэхдээ бидний татьарын мөнгөөр зээлээ төлүүлээд хаалгасан болохыг мэдээд үнэхээр дургүй хүрсэн багтаж ядтал мөнгө олдог байж аьсан зээлээ төлөх л ёстой биздээ гэтэл 1 өрөө байраа зээлээр авсан жирийн иргэн яаж зовж зээлээ төлдөг билээ шударга юм алгаа

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 07/

    Khogiin shaar horchin awgai. saidiin sentii zuudlegch

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 06/

    G. Narang medej zahialan bichuulsen huniig medej olson

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 06/

    Mash ih urtei ursuldugch uuniig bichuuljee. Ter. zahialagchiig olohod tusalj shan aviya

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 06/

    Huniig gutgej bolohgyi l dee Garamjav gishuun uneheer uls rh orond heregtei zuiluudiig sanaachilj hiideg. Harin Mongol bankaar uroo daruulaagyi gedgee notlood niitelsen bsan eniig bichsen niitlelch olj unshih heregtei urgon medeeleltei bj huniig bichih heregtei l der

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 06/

    Ene avgai ih myy hvn baiba shvv

    Хариулах
  • Эх / 2017 09 сар 06/

    Ингээд л улс маань ядуураад байна шүү дээ,,, иймэрхүү төлбөрөө аваад байвал улс орон маань ядуурлаас гарна даа,,,даруй бүгдээс нь төлбөрөө авах хэрэгтэй,,,ичих нүүр байхггүй юу !!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • ойн савдаг / 2017 09 сар 06/

    Энэ хүүхнийг шоронд хийгээчээ. Балайрч байхаа болцгоо.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 06/

    Munguu avaach iim gishuun baij boldog yum uu

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 06/

    МАН-ын гишүүд бол ийм л юмнууд байдаг байна,энэ үнэн бол Энхболд ч энхболд,эд нарыг бүгдийг төрөөс зайлуулах хэрэгтэй.

    Хариулах
  • туяа / 2017 09 сар 06/

    энэ балай авгайгаас мөнгө хурдан аваач ,АТГ шалгаад хурдан буцааж авч цалин нэмэх хэрэгтэй,амлалтаа хурдан биелүүлээч , улс орон хүнд байна гэж битгий ард түмний тархи угаа өөрсдөө идэх болохоороо ямар нэгэн аргаар нүх сүв гаргаад л авна арай бишээ.

    1
    Хариулах
  • туяа / 2017 09 сар 06/

    энэ балай авгайгаас мөнгө хурдан аваач ,АТГ шалгаад хурдан буцааж авч цалин нэмэх хэрэгтэй,амлалтаа хурдан биелүүлээч , улс орон хүнд байна гэж битгий ард түмний тархи угаа өөрсдөө идэх болохоороо ямар нэгэн аргаар нүх сүв гаргаад л авна арай бишээ.

    Хариулах