Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 09 сар 21
・ 3

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын албатай хамтран төвийн зургаан дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, мэдэгдэл хүргүүлжээ.
Энэ аж ахуйн нэгжүүдэд автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй аж. Харин орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байна. Тиймээс тухайн газруудад Газрын тухай хуулийн дагуу газраа зориулалтын дагуу ашиглах шаардлагыг хүргүүлээд буй.
Мэдэгдэл шаардлагын дагуу автомашин худалдааг зогсоосон 19 иргэн, аж ахуйн нэгж байна. Харин мэдэгдлийг үл хайхарсан 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна. Тиймээс холбогдох байгууллагуудаас Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.