Төрийн банк зэрэг газруудын захирлуудын цалин 20 орчим сая байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 25 ・ 10

Төрийн банкны захирлуудын цалин  багш нарынхаас  50 дахин өндөр.   Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг буруутай гэж дийлэнх олонх нь үзэж байгааг сошиал орчиноос харж болно. Гэхдээ Баярсайханаас өмнө Төрийн банкийг өөрийг нь шинэчлэх шаардлагатай байгаа гэх хүн олон байна. Ер нь цалингийн тогтолцоо бол манай тэнгэр газар шиг.

Тухайлбал, Төрийн өмчийн компанийн захирлын сард авч байгаа цалинг эгэл жирийн багш нар хоёр жил нойр хоолоо хасч, илүү цагаар ажиллаад ч авч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш сардаа 650 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр жилд 7.8 сая төгрөгийг арай чүү авч байна. Тэгвэл төрийн өмчит компанийн захирлууд сард хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнгөрсөн жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 10 мянган ам.долларын цалин авч байгаа талаар олон нийтэд мэдэгдэж шуугиан дэгдээж байв. Улмаар Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 25 сая төгрөгийн цалин авдаг нь тодорхой болсон. Үүний дараа Засгийн газраас гаргасан мэдэгдлээр "Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал 10 сая төгрөг, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Гүйцэтгэх захирал 4.8 мянган ам.доллар, "МИАТ" ХК-ийн Гүйцэтгэх захирал долоон сая төгрөг, ХАА-н бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал 9.5 сая төгрөг, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал зургаан сая төгрөг, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 5.5 сая төгрөг, "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 3.5 сая төгрөгийн цалин авч байгааг албан ёсоор мэдэгдэж байлаа. Энэ тоо цаашид үргэлжилнэ. Зүгээр л зах зухаас нь дурдахад ийм байна. Эдгээр олон захирлууд авч байгаа цалин дээрээ нэмээд 150-200 сая төгрөгийн үнэтэй машин унана. Доод тал нь таван сая төгрөгийн үнэтэй утас барьдаг. Наад зах нь 70 сая төгрөгийн тавилга өрөөндөө тавьдаг гээд үргэлжлүүлбэл Төрийн өмчийн нэг компанийн захирлын хэрэглээний зардал 500-гаас нэг тэрбум төгрөгт эргэлдэх жишээтэй. Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал гэхэд сард 10 мянган ам.долларын цалин авдаг гэнэ. Гэхдээ энэ юу ч биш бололтой. Учир нь Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага болох Төрийн банкны захирал, орлогч захирлууд хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг,гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг гэнэ. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг гурван ч орлогч захирал байдаг аж. Эндээс харвал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү Д.Баярсайхан захирлын сарын цалин нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа. Бас УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн дүү гэхчлэн бүгдээрээ энэхүү Төрийн банкинд захирлын албууд хашиж хэдэн арван сая төгрөгийн цалин авч байна.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Уншигч / 2017 09 сар 25/

    Ийм эрхэмүүдийн цалинг багш нарынхтай зэрэгцүүлбэл ажиллах болов уу?

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 25/

    Арай дэндүү юмаа .эд нар юу хийдгийн доод алван тушаалтангууд нь ажлыг нь хийж байгаа шүү дээ. Цалинг багасгаж тусад төрийн ажилтанд өгүүлэх хэрэгтэй.

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 25/

    Арай дэндүү юмаа .эд нар юу хийдгийн доод алван тушаалтангууд нь ажлыг нь хийж байгаа шүү дээ. Цалинг багасгаж тусад төрийн ажилтанд өгүүлэх хэрэгтэй.

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 25/

    Арай дэндүү юмаа .эд нар юу хийдгийн доод алван тушаалтангууд нь ажлыг нь хийж байгаа шүү дээ. Цалинг багасгаж тусад төрийн ажилтанд өгүүлэх хэрэгтэй.

    Хариулах
  • зочин / 2017 09 сар 25/

    Арай дэндүү юмаа .эд нар юу хийдгийн доод алван тушаалтангууд нь ажлыг нь хийж байгаа шүү дээ. Цалинг багасгаж тусад төрийн ажилтанд өгүүлэх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 25/

    Цалингийн дээд авах хэмжээг зааж өгчихсөн тийм хууль журам гаргавал бас зүгээр л юм

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 25/

    энэ хэдийн цалинг сайхан эрх тэгш хуваагаад бусдад сар болгон түгээдэг бол ч . . . .

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 25/

    Зурсан зураг, заяа төөрөг ...

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 25/

    Тэгээд яах гээв,энхрий хайрт намын чинь буян биздээ,ийм намтай байхад юунаас айх билээ,хамгийн хэрэгтэй хамгийн тулхтай нам гээ биздээ,энэ намын хүчинд эрүү толгой холбоотой эсэн мэнд байгаа юм биш үү?

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 25/

    yasan dabarsan yum bee ed tegeed yu hiih bee yuch hiihgvi sh dee zvgeer l hvn zagnaad l suuj bdag bh daa shudarga es vneheer MU-d alga iim baidliig tebcheed l suuh uu yah bee ard tvmen mineee

    Хариулах