Музей шоу хийдэг газар биш шүү У.Сарантуяа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 26 ・ 1

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Монгол костюмс” ХХК, "Sound of Mongolia" ХХК хамтран "ТАРА" загварын шоуг өчигдөр Занабазарын музейд хийлээ. 30 000 төгрөг төлөөд уг шоуг хэн дуртай нь үзэж боломжтой байв. Гэвч энэ шоу үнэхээр хариуцлагагүй болсон гэж дүгнэхээр байв.

 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 300 гаруй жилийн настай гайхалтай урлагийн бүтээлүүд хадгалагдаж байдаг. Харин эдгээр бүтээлүүдийг хадгалж хамгаалах үүрэг Дүрслэх урлагийн музейн хамт олон хүлээдэг. Харин өчигдөр “Тара” буюу Дарь эх шоуг хийхдээ тун хариуцлагагүй ханджээ. Тодруулбал шоуг үзэх нэрээр 30 000төгрөг хэн л бол хэн музейн үзүүлэнг хулгайлах боломжтой байв.

Хэдийгээр тус газар камерын бүрэн хяналттай ч гэсэн олны нүдийг хариулаад үнэ цэнэ нь өдөр, цагаар өсөж буй гайхалтай бүтээлүүд хулгайлах боломж өчигдөр хангалттай байсан. Хэрвээ өчигдөр загварын шоуны үеэр музейн бүтээл хулгайд алдагдсан бол хариуцлагыг нь музейн захирал У.Сарантуяа та хүлээх байсан уу?

Нөгөө талаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга бол “өндөр настай” хүнээр зүйрлэх юм бол толиотой хөгшин. Ийм барилгад шоу хийж чанга, нүргэлсэн дуу хөгжим тавихаар  барилга “ачаалал даах” эсэх нь эргэлзээтэй байсан.  Ийм эргэлзээтэй байхад  шоу хийж байдаг мөн том бүх зүрх байлаа У.Сарантуяа дарга аа.

Жороо нь жороогоороо гэгчээр музей нь музейгээрээ ажиллавал яадаг юм. Музей үзмэрийг хадгалах ёстой газар болохоос эрсдэлд оруулах газар биш шүү

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • haa ch hiij bolno? / 2017 09 сар 26/

    Shou hiiheen hyrbel muzei bitgii hel delgyyr dotor tegs bolobson jorlongiin yydend,zoo park dotor haana ch hiine s dee!!

    Хариулах