Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 09 сар 27

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр, энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тэр дундаа өнөөдөр Монгол орны зарим хэсгээр цаг уурын гэнэтийн өөрчлөлт ажиглагдах тул анхаарал сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Малчид, тариаланчид, ард иргэдэд анхааруулахад тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгаа юм.
Мөн иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэгт тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн өвлийн бэлтгэлийг хангаж хөдөө орон нутгийг зорих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс болоод ОБЕГ-аас зөвлөж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.