Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 09 сар 27
・ 13
Арвин их байгалийн баялагтай бөгөөд нэлээд хэдэн томоохон уул уурхайн төсөл эхлүүлээд 5-10 жил болж байгаа ч “Гок” шиг хэмжээний үр ашиг хүртээгүй байгаа нь Оюутолгойн гэрээтэй холбоотой. Товчхондоо бол Оюутолгойн гэрээ хамгийн муу гэдэг нь хамгийн үнэн зүйл билээ.
Улс төр, компанийн эрх ашгаас илүү монгол хүн бүрт хамаатай Оюутолгойн гэрээнд ойлгомжгүй асуудал олон. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын гэрээ, Ашиглалтын гэрээ, харин нөгөөх нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэсэн 2 өөр гэрээ хийгдчихсэн байдаг. 40 км үргэлжлэх Оюутолгойн ордын нөөцийг хамгийн багаар ойлгуулж гэрээлсэн байдаг. 30 жилийн дараагаас орд монголчуудад үр өгөөжөө өгч эхэлнэ. Учир нь, 30 жилийн дараа канадууд зардлаа нөхөж дуусах юм гэнэ. Гэтэл ордын нийт ашиглагдах хугацаа 40 жил. Үнэхээр хууран мэхэлж, хуу хамж байна гэсэн биз дээ.
10 жилийн дотор тэндээс гарах алт, зэсийг ашиглаад яаж үр ашиг хүртэх үү. Хүртэж чадах уу үгүй юу.
Монголын төр одоогоор Оюутолгойн 34 хувийг л эзэмшдэг. Мөн Оюутолгойд ажилладаг монгол ажилчид гадны ажилчдаас 20 дахин бага цалин авдаг юм байна. Монголыг цөлмөж буй бодит үнэний заримаас дурдахад ийм байна. Цалингийн байдлыг нь дараах байдлаар харууллаа.
Цалингийн хэмжээг харуулбал ийм байна.
1-р зэрэг буюу Мэргэжилгүй ажилчин 500-600 ам доллар
2-р зэрэг буюу Дагалдан ажилчин 600-700 ам доллар
3-р зэрэг буюу Мэргэжлийн ажилчин 700-800 ам доллар
4-р зэрэг буюу Мэргэжлийн ажилчин 800-900 ам доллар
5-р зэрэг буюу Туршлага бүхий мэргэжлийн ажилчин 900-1000 ам доллар
6-р зэрэг буюу Дээд боловсролтой мэргэжилтэн 1000-1500 ам доллар
7-р зэрэг буюу Ахлах мэргэжилтэн 1500-2500 ам доллар
8-р зэрэг буюу Удирдах ажилтан 2500-3500 ам доллар
9-р зэрэг буюу Ахлах удирдах ажилтан 3500-4500 ам доллар
10-р зэрэг буюу Менежер 4500-5500 ам доллар
11-р зэрэг буюу Ахлах менежер 5500-6500 ам доллар
12-р зэрэг буюу Захирал 6500-7500 ам доллар
Санхүүгийн менежер 100,000 Австрали доллар
Бүтээн байгуулалтын буюу барилгын ажлын ахлах зөвлөх 52,000 Австрали доллар
Хүний нөөцийн дэд захирал захирал 67,000 Австрали доллар
Нөөцийн стратегийн дэд захирал 78,000 Америк доллар
Гүний уурхайн ахлах 74,000 Австрали доллар
Хүний нөөцийн менежер 62,000 Австрали доллар
Уурхайн менежер 100,000 Австрали доллар
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.