Б.Чойжилсүрэн Төрийн банкнаас авсан 20 тэрбумаа яасан бэ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 29 ・ 9
2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан 20 тэрбум төгрөг олгожээ. Уг мөнгийг олгох бичигт “…Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэжээ. Хамгийн гол нь энэ мөнгийг гаргахдаа зээлийн хязгаарлалтад хамааруулахгүй гэсэн байна.  Тодруулбал,  Б.Чойжилсүрэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд Төрийн банкны ТУЗ–ийн дарга Б.Нямаагийн нэр дээр Чиглэл өгөх тухай албан бичиг явуулжээ. Энэхүү Б.Нямаа нь өөрийнх нь яамны Төрийн нарийн бичгийн дарга юм л даа. Тэгэхээр Сангийн сайдаас Төрийн нарийн бичгийн даргадаа Төрийн банкны ТУЗ–ийн даргынх нь хувьд чиглэл өгсөн гэсэн үг. Гэхдээ энэ нь бичиж буй асуудалд хамаагүй юм.
 
Сангийн сайдын энэхүү  чиглэлд “…Танай байгууллагын ТУЗ–өөс “Хүсэлт гаргах тухай 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 01а/11235 тоот албан бичигтэй танилцлаа. Танай банк нь хувьцаа эзэмшигчийн зүгээс өгсөн чиглэлийн дагуу банкны шаардлага, зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах ажил, банкны үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгээд байгааг харгалзан үзэж, банкны хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулалгүйгээр дараах чиглэлийг баримтлан ажиллах чиглэлийг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
 
–Банкнаас олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дүн 5.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх
 
–Нэг зээлдэгчид болон банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив, хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь 5.0 тэрбум төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний ам.доллараас дээш дүнтэй биш байх
 
–Зээл шийдвэрлэх эрх хэмжээг Зээлийн ерөнхий хороонд бүрэн шилжүүлэх.
 
Уг нь 5.0 тэрбумаас дээш санхүүжилтийг Төрийн банкнаас гаргахгүй байхыг үүрэгдсэн байгаа юм. Гэтэл үүнд хамааруулахгүйгээр 20 тэрбум төгрөгийг гаргахыг зөвшөөрсөн нь анхаарал татаж байгаа юм. Тэгээд бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дөхчихсөн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр гаргажээ.
Сангийн сайд уг нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд зээл, батлан даалтыг 20 тэрбумаас хэтрүүлэхгүй байх чиглэл бус 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах зөвшөөрөл өгсөн байгаа юм. Ингэхээр Сангийн сайдын хариулт албан бичгээс зөрж байгаа нь бас л асуудал. Энэ их мөнгийг тэр хоёр нөхөр хувааж идэв үү яав.
Үргэлжлэл бий...
Г.Наран 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ми хужаа улс төрийн үхдэл.. / 2017 10 сар 02/

    Ми овогт өмхий хятад зориуд ийм улсыг сайдаар тавьж Монгол улсыг устгах далд бодлоготой байгаа мантуу царайлсан муу лалар хужаа..үхвэл таарна.

    Хариулах
  • gutalchin / 2017 10 сар 01/

    iiiiiiiiiiiii tolgoitoi ys bosoj bn iim huntei taaralgui uheh iumsandaa

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 30/

    Бизнестэй хумуусийг буу сонгож байл даа. Менге завшихгуй хун гэж байхаа байжээ дээ.

    1
    Хариулах
  • Болдоо / 2017 09 сар 30/

    Энэ луйварчдыг ингэж давруулж болохгүй ээ. Барын зулзагыг бага дээр нь дар. Шинэ ерөнхий сайд иймэрхүү юмнуудтай эвлэрч болохгүй, таслан зогсоох хэрэгтэй.

    2
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 29/

    estoi nvdend xviten ene namiixan ulsaas mash ixeer avsan mengiig ianaa.bidandbol zuun saeiig ch uxgvishdee

    1
    Хариулах
  • сайханбилэг / 2017 09 сар 29/

    номтойбаяр чойжилсүрэн 2 ийг маш сайн шалгах хэрэгтэй

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 29/

    Б.Чойжилсүрэн сайд болонгуутаа төрсөн дүүгээ нийслэлийн аудитын газрын даргаар томилуулсан байна. Ашиг сонирхлын зөрчил мөн биздээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 29/

    Harin tiim ee.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 29/

    Харахаас л нүдэнд хүйтэн улсууд,яахлаараа энэ намд ингэж цугладаг байнаа

    2
    Хариулах