АТГ оффшор бүсээс 4 сая 370 мянган доллар оруулж ирлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 29 ・ 4

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 30/

    neriig ni zarlaachee

    Хариулах
  • шаабар / 2017 09 сар 30/

    маш зөв алхам болж. Хамгийн түрүүнд мөнгөө оруулж ирсэн иргэнд ямар нэг хөнгөлөлт үзүүлэх нь зөв байж магадгүй.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 30/

    Маш сайхан мэдээ бна АТГ амжилт зоригтой ажилаарай баярлаа

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 29/

    Үнэн бол сайхан мэдээ. Эх орны минь баялаг, татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр оруулж ирвэл олон түмэн баярлана даа.

    Хариулах