Жилийн бүх барилдааны 50 хувьд барилдаж байж наадамд зодоглоно

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 02 ・ 2

Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд бөхчүүдийг насаар нь ангилан барилдаанд оролцох хувийг нь батлан гаргажээ. Үүнд: 35-аас дээш настай бөхчүүд МҮБХ-ноос зохион байгуулсан барилдаанд тааллаараа барилдах бол 30-34 настай бөхчүүд хуваарьт барилдааны 50 хувь буюу 10 барилдаанд заавал оролцох ёстой гэжээ. Түүнчлэн 29 хүртэлх насны бөхчүүд хуваарьт барилдааны 70 хувь буюу 14 барилдаанд зодоглохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл улсын цолтой бөхчүүд бүтэн жилийн барилдааны 50 хувьд нь оролцохгүй бол Улсын баяр наадамд оролцуулахгүй гэж энэ журамд заасан юм байна.

Гэхдээ ар гэрийн гачигдал, бэртэл гэмтэлтэй бол эмчийн акт бусад баталгаажсан баримт бичгээр барилдаанаас чөлөөллөх үндэслэлийг энэ журамд тусгажээ. Жилийн хугацаанд барилдах ёстой тоогоо гүйцээсэн аварга, арслан, гарьд цолтой бөхчүүдээс хамгийн өндөр амжилт гаргасан нэг бөхийг "Үзэгчээ дээдлэгч бөх"-өөр шалгаруулан Цагаан сарын өмнө цом, 10 сая төгрөгөөр урамшуулдаг болох аж. Харин улсын заан, харцага, начин цолтой бөхчүүдээс дээрх болзлоор нэг бөхийг шалгаруулан цом, таван сая төгрөгөөр шагнах юм байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 03/

    Хүчээр тэнэглэж болохгүй шүү дээ. Бөх үзэх гэхээр билет нь их үнэтэй учир хүмүүс очиж үзэхийг төвөгшөөдгийг мэдэх үү. аан?

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 03/

    Тэнэглэхээ болилс ээ. Наад үндэсний бөхөд чинь шинэчлэл хийгдэхгүй байсаар угаасаа мөхөлрүүгээ явж байхад. Явах замд нь бүү саад бол. Тэр л бидний тус болно

    Хариулах