Амжилтанд хүрэхийн тулд заавал мөрдөх 10 зарчим

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 09

НОМ УНШИХ

 

 

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр дийлэнх лидерүүд хуанлидаа ном унших цагийг заавал төлөвлөн оруулсан байдаг гэнэ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Гейтс нар унтахынхаа өмнө багадаа 30 минут ном уншдаг тухайгаа олон ярилцлагад дурдсан байдаг аж.

 

АЖЛААСАА БҮРЭН САЛАХ

 

 

Унтахаасаа 30 минутаас нэг цагийн өмнө ажилтай холбоотой зүйлээс бүрэн ангижрах нь тархи амарч бүрэн нойроо авах боломжийг олгодог байна.

 

УТАС БОЛОН БУСАД УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ

 

 

 

 


 

Утаснаас ялгаруулдаг цэнхэр туяа нь нарны туяатай ижил долгион ялгаруулдаг бөгөөд энэ нь хүнд унтах цаг болсон үгүйг мэдээлдэг мелатонин хэмээх гормонд нөлөөлдөг байна. Шөнө утас, таблетаа ихээр хэрэглэсний дараагаар хүний биед яг одоо өдөр болж байна гэсэн мэдээлэл очдог тул үүнээс болж унтаж чадахаа больдог аж.

 

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ ГАРГАХ

 

 

Зарим шөнө маргааш хийх ажил бодогдон нойр хүрэхээ болих нь элбэг тохиолддог. Энэ асуудлаас ангижрахын тулд маргааш хийх ажлын жагсаалтаа гаргах нь хамгийн зөв арга. Нэгэнт бүх зүйлээ төлөвлөөд биччихсэний дараа санаа амарч шөнө элдэв юм бодогдох нь багасаж амархан унтдаг байна.

 

ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ЗАРЦУУЛАХ

 

 

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс унтахын өмнө найз бүсгүй/залуу, эхнэр/нөхөр, хүүхдүүдтэйгээ ярилцаж, цугтаа байх цагийг заавал гаргадаг аж. Ядаж таван минут ч гэсэн тухайн өдөр ямар байсан талаар ярилцах нь хүнд эергээр нөлөөлдөг гэнэ шүү.

 

  •  

 

 

АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтын 2013 онд хийсэн судалгаагаар унтахын өмнө ямар нэгэн байдлаар биеийн хөдөлгөөн, дасгал сургуулалт хийж байх нь биеийг эрүүлжүүлж, стрессийг багасган шөнө тайван унтахад дэм болдог нь тодорхой болжээ.

 

ТУХАЙН ӨДӨР БОЛСОН САЙН ЗҮЙЛСИЙГ БОДОХ

 

 

 

Амжилттай яваа хүмүүс сөрөг зүйлс бодоод байх бус хамгийн эерэг зүйлс дээрээ төвлөрдөг. Ингэж дадах нь бухимдах, сэтгэл санаа тавгүйдэх, нойргүйдэхээс сэргийлдэг бөгөөд хэдийгээр асуудлууд байгаа ч гэсэн хийж бүтээсэн зүйлс бас их байгааг нь сануулдаг.

 

МАРГААШ ГАРГАХ АМЖИЛТАА ТӨСӨӨЛӨХ

 

 

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс унтахын өмнө ажиллаж буй төслүүдийнхээ эерэг сайн талуудыг төсөөлөн боддог байна. Мөн маргааш ямар ямар зүйлсийг нь хийж, амжилттай дуусгахаа бодож зорилгоо тодорхойлдог.

 

  •  

 

 

Унтахын өмнө өөртөө 10 минут цаг гаргаж бясалгах буюу дотор хүнтэйгээ ярилцаж, биеэ тайвшруулан бодлоо цэгцлэх нь нойргүйдэхээс сэргийлж, бат бөх унтахад тусалдаг.

 

АРХИ, ПИВО, ВИНОНООС ТАТГАЛЗАХ

 

 

 

АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтээс гаргасан судалгаагаар архи, пиво, вино нь хурдан унтахад тусалдаг хэдий ч нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг гэжээ. Алкохол ууж унтах нь хүнийг маш амархан сэрдэг, хөнгөн унталтын төлөвт тогтмол байлгадаг. Гүн унталтад орж бие өөрийгөө нөхөн сэргээх боломж олгодоггүй гэдгийг тогтоосон байна.

 

 

Эх сурвалж: www.businessinsider.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх