Өмнөговьд ноцтой гэмт хэрэг гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 10 сар 10 ・ 5

22386599_1562947287101420_1538514731_n

2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн иргэн, аймгийн арслан, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн В. Мөнхбат, иргэн Б.Мөнгөндуулга нар бүлэглэн бусдыг эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбоотойгоор заналхийлэн, олон цагийн турш зодож дарамталсан ноцтой хэрэг гарчээ.

Энэхүү хэрэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. В.Мөнхбат нь урьд өмнө аймгийнхаа засаг даргыг зодож гэмтээсний улмаас хорих ял эдэлж байсан, хэд хэдэн удаа бусдыг айлган сүрдүүлж дарамтлах, зодож гэмтээх үйлдэлд холбогдож байсан болон онц ноцтой хүн амины хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан тухай эх сурвалж мэдээлж байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд иргэн Б-г зодож, хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Ханбогд сумын сум дундын шүүхэд түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэгджээ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Г.Хуяг

Эх сурвалж: Tashuur.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • хүрэлсүх / 2017 10 сар 12/

    мөнгө ихтэй хүнийг монголын төр яаж ч чадахгүй. харж байгаарай. чөлөөтэй шантаажаа хийгээд л явна.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    дээрэлхүү хогийг байранд нь тавих хүн байдаггүй их давраасан байна, ясыг нь цайтал шоронд суулга

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    ийм хог шаарнуудыг өөр газар нь аваачаач аль намын гар хөл вэ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 10/

    Аль намын гишүүн ийм хэрэг хийж явдаг бол

    1
    Хариулах
  • Ар Монгол / 2017 10 сар 10/

    Хужаа дүү нарыг зодож чадахгүй л дээ. Монгол монголдоо дээрлэхүү гэж.

    1
    Хариулах