Монголд ч хамаатай Н.Назарбаевын мэдэгдэл

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 18

Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын ард түмэндээ хандаж гаргасан “Нурлы Жол-Ирээдүйн зам” хэмээх илгээлт олон улсын, тэр дундаа Төв Азийн улс орнуудын анхаарлыг маш их татаж байна. Илгээлтийг энэ сарын 11-ний өдөр гаргаснаас хойш Төв Азийн бүсэд хамрагддаг Тажикистан, Узбекистанаас гадна ОХУ-ын улстөрч, судлаачид өөр, өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгсөөр байгаа юм.

Н.Назарбаев илгээлтийг өөрийн улсын иргэддээ хандаж гаргасан ч Төв Азийн бүс нутгийн бүх улсуудад хамаатай гэдгийг Төв Азийн бүсүүд ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа бол барууны ерөнцийнхөн зөвхөн Казахстанд хамаатай, тэд барууны зээлдүүлэгчдээс тусламж авахыг хичээж байгаа, тэр нь бүтэх магадлал муутай учраас хүнд бэрх болж байгаа юм гэх мэтээр “өөрсдийнхөөрөө” тайлбарлаж байна.

Н.Назарбаев чухам юун тухай хэлсэн бо­лоод ач холбогдол нь ийм өндөр болов. Хариулт нь эн­гийн, хүн бүхэн зөнгөөрөө мэ­дэрч, ойлгож байгаа ч ил гар­гаж хэлж чадахгүй байсан тэр зүйлийг гаргаж хэлснээрээ түү­ний илгээлтийн үнэ цэнэ ор­шино.

Нэгдүгээрт, Н.Назарбаевын илгээлт гэнэтийн байсан. “Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Нөхцөл байдал биднийг улам бүр шавдуулж байна. Тэгэхээр бид хөдлөх хэрэгтэй. Би энэ хурал дээр Казахстаны нийт ард иргэдэд хандан илгээлт гар­гахдаа их хүч гаргалаа” гэсэн түүний үгнээс нөхцөл байдал ямар хүнд, хаашаа ч эргэж болох эгзэгтэй байдалд ирснийг мэдэрч болно. Тэрбээр ийм оршил хэрэглээд цааш нь улс орны эдийн засгийн бодлого бүхэлдээ өөрчлөгдөж байгааг ард иргэддээ дуулгасан юм.

“Нурлы Жол” буюу “Гэрэлт зам” гэж нэрлэсэн энэхүү ши­нэ бодлогын гол цөм нь дэд бүт­цийн маш өргөн сүлжээг барьж бай­гуулах зорилт байх болно гэд­гийг тэрбээр онцолжээ. Энэ ажилд 100 гаруй улс орон орол­цох хүсэлтээ ирүүлсэн, нийт хө­рөнгө оруулалтын хэмжээ нь зургаан их наяд тенге буюу 40 тэрбум ам.доллар болно, Ка­захс­тан улс өөрөө энэ мөнгөний 15 хувийг л гаргана гэдгийг ал­бан ёсоор зарласан байна. Ка­захстан улс баялгаа зарж олсон мөн­гөнөөсөө тодорхой хэсгийг Үндэсний сан нэртэй санд хад­галдаг.

Одоогийн байдлаар энэ санд нь 105 тэрбум гаруй ам.дол­лартай тэнцэх хөрөнгө бай­гаагаас жил бүр тодорхой хэм­жээний хөрөнгийг эдийн зас­гийн өсөлтийг дэмжих зо­рилгоор гаргаж байхаар шийд­сэн гэдгээ ч хэлжээ. Тус улсын нэг хүн ногдох ДНБ-ий хэмжээ 13.5 мянган ам.доллар байгаа нь Зүүн Европын ихэнх улс, эдийн засгийн өсөлтөөрөө гай­хаг­даж буй Малайз, Бразил ул­сын хэмжээнд хүрчээ. Н.Назар­баевын илтгэлд “Манай ул­сын эдийн засгийн хүчин ча­дал Төв Азийн улсуудаас хоёр да­хин илүү болсон.

Бид өн­гөр­сөн хугацаанд уйгагүй хөдөл­мөрс­ний үр дүнд ядуур­лын төвшинг гур­ван хувь, ажил­гүйдлийн түвшинг таван хувь болгож, их амжилт гаргалаа” хэмээн он­цолсон байна. Хэдийгээр ийм нааштай ололт амжилт, гэ­гээлэг ажлыг хийж чадсан ч хамгийн гол нь ирээдүй ийм байж чадахгүй, бэлтгэлтэй байх ёс­той гэсэн санааг илэрхийлсэн нь түүний илгээлтийн гол утга нь юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх