Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 10 сар 18
・ 1
НУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Нигерт үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цэргийн алба хаагчийн эхнэрт хандаж хэлсэн үгэндээ “Таны нөхөр үүрэг гүйцэтгэхээр явахдаа юунд гарын үсэг зурж байгаагаа мэдэж байсан. Гэсэн ч би танд ямар хэцүү байгааг ойлгож байна” гэсэн нь олон хүний эгдүүцэл, дургүйцлийг төрүүлжээ.
Үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн АНУ-ын армийн түрүүч Ла Дэвид Жонсоны цогцсыг мягмар гаригт /2017.10.17/ Майами дах ар гэрийнхэнд нь хүргэж өгсөн байна.
Амь эрсэдсэн цэргийн алба хаагчийн цогцсыг гэр бүлд нь хүргэхийн өмнө Д.Трамп бэлэвсэн эхнэр рүү нь утсаар ярихдаа дээрх үгийг хэлсэн аж. Энэ тухай үйл явдлын гэрч болсон Конгрессын гишүүн Уилсон ярьсан бөгөөд “Ерөнхийлөгч яг тэгж хэлсэн. Тэр үед амь эрсэдсэн түрүүчийн эхнэртэй ар гэрийнхэн нь хамт байсан” гэжээ.
Бэлэвсэн эхнэрээс Уилсон дараа нь “Та ерөнхийлөгчийн юу гэж хэлэхийг сонссон уу ?” гэж асуухад бүсгүй '”Тийм ээ, хүмүүс заримдаа ингэж ярьдаг. Гэхдээ гашуудаж байгаа бэлэвсэн эмэгтэйд ингэж хэлэх зохисгүй санагдсан. Дайнд явж байгаа хүн бүр эргэж ирэхгүй байж магадгүй гэдгээ мэддэг. Гэсэн ч дотно хүнээ алдсан үед үүнийг сануулах ёсгүй” гэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.