АН фракциудынхаа урвалт шарвалтаас болж асуудлаа шийдэж чадахгүй нь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 18

    Untitled-3Манай орны улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн хөл толгой нь мэдэгдэхээ болилоо.

Учир нь өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын бий болгосон Шинэчлэлийн засгийн газар огцорсонтой холбоотой. Сөрөг хүчин болох МАН –ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг төслийг их хурлаар хэлэлцээд Ерөнхий сайдыг суудлаас нь “мулталсан”. Үүнтэй холбогдуулан дараагийн Ерөнхий сайдын төлөө Ардчилсан намынхан өөр хоорондоо улаан цагаан “дайтах” болсон юм. Энэ “дайн” –аас болж Монголын төрд засаглалын хямрал нүүрлэх дөхсөн гэхэд хэлсдэхгүй. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг Ардчилсан намын бүлэг, фракциуд өөр хоорондоо сандал ширээний төлөө үхэн хатан тэмцэлдэж, бие биенээсээ баруун солгойгүй урваж шаравсаар даруй хоёр долоо хоног өнгөрлөө. Товчоор хэлбэл төрийн ажил хоёр долоо хоног цалгардлаа гэсэн үг. Үүнийг баталахын тулд өнгөрсөн хоёр долоо хоногт юу болсоныг эргэн санацгаая.

    Нэг. Шонхорын урвалт. МАН –ын өргөн барьсан Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын бичиг яагаад УИХ –аар дэмжигдэв. Энэ бол олны нүдэнд ил болж өнгөрсөн үйл явц. Гүйцэтгэх засгийн тэргүүнийг огцруулах саналыг эцсийн байдлаар хэлэлцэж шийдвэрлэх мөчид УИХ –ын чуулганд Шонхор фракцийн нэр бүхий зургаан гишүүний ирсэнгүй. Дээрээс нь нэмж МоАХ, МҮДН тэргүүтэй зарим гишүүд Ерөнхий сайдаа огцруулах кнопыг дарсан юм. Үүнээс нь болж намын Хяналтын зөвлөл хуралдаж эсрэг санал өгсөн гишүүдийг АН –аас хөөх шийдвэр хүртэл гаргаад амжсан.

    Хоёр. Алтангадас МҮДН хоёрын сүжрэл. Ээлжит бус ҮЗХ хурал болоход Алтангадас, МҮДН хоёр нэг тал болоод Шонхор, МоАХ, Нэг Ардчилал гурав нөгөө талыг бүрдүүлэн шөнөжин хуралдсан боловч ямарч асуудлыг шийдэж чадсангүй. Эцэст нь бараг хүчээр шахуу шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлыг УИХ дахь АН –ын бүлэгт даалгаж орхиод ээлжит бус хурлаа өндөрлүүлсэн.

    Гурав. “Гадас” –ын ганцаардал. ҮЗХ –оос албан ёсны тушаал авсан АН –ын бүлгийн хурал дээр МҮДН, Шонхор, МоАХ, Нэг Ардчилал гурав нэг тал болон Н.Алтанхуягаар толгойлуулсан Алтангадасыг ганцаардуулж орхилоо. ҮЗХ дээр байсан МҮДН –ны байр суурь гэнэт өөрчлөгджээ. Түүнд нь гомдож, харууссан Алтангадасынханаас шийдвэр гаргах бүлгийн хуралд ганц ч хүнээ суулгасангүй. Ингээд УИХ –ын гишүүн Р.Амаржаргал дээрх гурван фракцийн 27 гишүүний саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорсон. Сануулж хэлэхэд Р.Амаржаргалын эсрэг тус бүлгийн хуралд оролцсон ганц ч гишүүн эсрэг санал өгөөгүй юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх