2014 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2014 09 сар 30

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно.
Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2-7 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр хур тунадас орно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх