Харумафүжиг зодог тайлуулах шийдвэр гарчээ

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 28 ・ 5

Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ. Уг хурлаар Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцсэн байна.

Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна.

Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой хэмээжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн утгатай үгийг хэлсэн байна.

Өмнө 2010 онд Ёкозунагийн зөвлөл, Сумогийн холбоо манай бөх Аса Д.Дагвадоржийг зодог тайлуулах шийдвэр гаргаж байсан юм.

dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 29/

    Ус-н уувал есыг нь дага гэдэг биздээ.одоо яая гэхэвдээ биеээ зөв авч яваагүй өөрийнх нь буруу шдээ

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 28/

    Baasandorj pizdag bas hamt huuh heregtei)

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 28/

    Баянаа аварга нэг ийм дууг дандаа дуулдагсан.Хүний газаар хэцүү шүү Хүлээн байж яваарай гэж Энэ дууг их Аварга Баян мөнх аваргаас сураарай

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 28/

    Хүний газар хүсэл сэтгэлээ бариагүй өөрийн нь хохь,тэрэнд харамсаад яахав,нутагтаа ирээд сайхан амьдар.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 28/

    Хүний газар хүний л байна шүү дээ Хүлээцтэй тэвчээр л зааж явна шүү дээ Залуу улс болохоор омголон байдаг юм байлгүй дээ Дэг журамтай газар дэг журамаа барих байх Цаашидын амьдралд залуу хүнд сургамж боллоо Нас байна сайхан л амьдарна даа Ганц сумогаар амьдрах биш дээ

    Хариулах