Монголчууд худалд донтох сэтгэцийн эмгэг тусчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 19 ・ 9
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэтгэцийн эмгэгийн жагсаалтад донтох өвчин байдаг. Архинд донтох, тамхи хар тамхинд донтох, тэр бүү хэл худалд донтох хүртэл сэтгэцийн эмгэгт багтдаг.
Өнөөдрийн Монголд худалд донтох сэтгэцийн эмгэг гамшгийн хэмжээнд хүрч аюулын харанга дэлдэж байна. 
 
1. “Худал”-ын голомт
 
Платогийн диалогийн нэг болох Титетуст “Мэдлэг бол үнэн, батлагдсан, хаана ч хүчинтэй итгэл юм” гэж Сократ дүгнэсэн байдаг. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягталж, үнэн худлыг ялгаж (Critique), ойлгож, эцсийн дүгнэлт гаргах зэрэг процессыг дамжих шаардлагатай байдаг аж. 
Монголын мэдлэг сурсан гэх дипломтнууд мэдлэгийг цээжилж, оноо цуглуулж, диплом авсан хүмүүс байдаг болохоос мэдлэгийг ойлгож баталгаатай итгэлтэй болсон хүмүүс биш гэхэд хилсдэхгүй. 
Цээжилнэ гэдэг нь түр зуурын санамж юм. Тухайн үед нь цээжлэвч дараа нь Нүд ирмэх зуур таг мартагдана. Тиймээс тэдний дунд үнэн мэдлэгтэй хүн нэг ч байхгүй. 
Мэдлэггүй хүн морал муутай, амьдрах чадваргүй, өөртөө итгэлгүй, үнэнийг ойлгодоггүй, амьдралын учир утгыг мэддэггүй учраас бусдын халаасанд орж, бусдын хэлснээр амьдарч, хар үгээр хэлбэл “бөгс долоож” амь зуухаас өөр аргагүй амьдралтай байдаг. 
Нийгэмд жинхэнэ мэдлэгтэй хүмүүс үгүй болж, худал хуурмаг оронд нь газар авахад бусдаас сонссон зүйлээ тоть мэт, өөрөө мэдсэн мэт давтах, шоудах, цаад гүн учрыг ойлгоогүй байж мэдэмхийрэх хүмүүс борооны дараах мөөг шиг л олширдог. Мэдлэг бол хүн төрөлхтний дундын, хамтын өмч. Хэн ч ганцаараа мэдлэгийг бүтээдэггүй. Хэн ч байсан гэсэн жинхэнэ мэдлэгт хүрэх бүрэн боломжтой. 
 
2. Шүүмжлэлд дургүй мэдлэгтнүүд
 
Англи хэлний “сritic”, “criticism” гэсэн ойлголт нь эртний Грекийн критикос, үнэнийг худлаас, зөвийг буруугаас, сайныг муугаас, сайхныг муухайгаас ялгаж, салгаж чадах гэсэн философийн ойлголт юм. Монголчууд бид критикийг орчуулахдаа цаад философийн үнэн худлыг ялгах, буруу зөвийг ялгах гэсэн чухал ойлголтыг орхигдуулж шүүмжлэх гэж алдаатай орчуулсан нь худлаар өвчлөх, бурууг өөгшүүлэх үйлдлүүд нийгэмд түгээмэл, хэвийн үзэгдэл болж төлөвшихөд хүргэжээ. Хүн төрөлхтний олон мэдлэгийн, оюуны томоохон бүтээлүүдийн гарчиг нь Critique of ... гэсэн гарчигтай байдаг нь гайхах зүйлгүй. Хүн хөгжихийн тулд мэдлэгт суралцах хэрэгтэй. Гэтэл мэдлэгийг хүн л бүтээх учир алдаатай, буруу, худал мэдлэг бас олон бий. Тиймээс жинхэнэ мэдлэгт суралцахын тулд критик буюу бидний хэлж заншсанаар шүүмжлэх зайлшгүй шаардлагатай. Шүүмжлэл байхгүй гэвэл үнэн худлыг ялгах боломжгүй, сайн мууг ялгаж чадахгүй. Үнэн худал, сайн муу, буруу зөвөө ялгаж чадахгүй амьдрал, нийгэм ямар там бэ.
 
3. Мэдлэггүй хүмүүс морал муутай, өчүүхэн байдаг
 
Мэдлэггүй хүмүүс морал муутай, өчүүхэн байдаг. Моралгүй, өчүүхэн хүмүүс улс орон, ард түмний амьдрал, үр хүүхүүдийн ирээдүйг шийдэх чухал албанд очвол авилга нэртэй төрийн нэр барьсан хулгайчид цэцэглэдэг жамтай. Тэднийг тойрон хүрээлсэн худал дипломтнууд, бялдуучлагчид, популистууд, бөгс долоогчид паразит адил нэвчин шингэсэн байдаг. Худал хуурмагаар өвдсөн, түүнийг хөхүүлэн дэмжигчид бол бусдын амьдралын сайн сайхныг сорж, улс орны баялгийг цөлмөж, нийгмийг аймшгийн там л болгоно.
 
4. Монголчууд сэтгэцийн, оюуны өвчинд нэрвэгдсэн учир
 
Оюуны терроризмд автагдсан ард түмний оюун нь гэмтэж сайн ба муу, сайхан ба муухай, зөв ба буруу, өчүүхэн ба агуу, үнэн ба худал, итгэл ба эргэлзээ, хүсэл ба төсөөлөл, бүтээх ба сүйрүүлэхээ ялгаж танихаа больдог. 
Монголд нүүрлэсэн оюуны терроризмын гамшиг монгол үндэстнийг мөхөлд хүргэх хэмжээнд хүрчхээд байна. Оюуны терроризмын түүх нь Манжийн дарлал, хэт зүүний социализм, тоталитарианизм, худал ардчилал гэсэн урт удаан хугацааг дамнан амь бөхтэй оршсоор иржээ. Эдгээр нь Монгол хүнд үнэн худал, зөв буруугаа ч тунгааж амжих завдал өгөлгүй хүчээр тулган, сүрдүүлгийн шинжтэй орж ирсэн тул өнөөдрийг хүртэл Монгол хүн моралтай байх гэдгийг номхон, хүлцэнгүй, дуулгавартай, үгэнд сайн ордог, асууж шалгааж шүүмжилж болохгүй, хувь заяа нь л тэр зэрэг албадсан байдлаар ойлгодог. Гэтэл моралтай байх гэдэг бол үнэн, зөвийн төлөө хатуу зогсох чадвартай, зоригтой, тэвчээртэй байх хүн ёсны суурь чадварыг хэлдэг. Үүний тод жишээ бол Монголчууд сүүлийн 10-аад жил утаа, утааны гамшгийг талаар орилж хашхирсан боловч юу ч өөрчлөгдсөнгүй. 10 сараас 3 сар хүртэл хэвлэл мэдээллээр бид утааны талаар шуугьж эхэлнэ. Улс төрчид нь түүнийг нь ашиглаж шоудана. 10 жил ярсны эцэст бид утаатайгаа эвлэрч байна. Маск, агаар цэвэршүүлэгчийн бизнес цэцэглэнэ. Хувь хувьдаа хүүхдүүдээ хагас бүтэн сайнаар агаарт гаргана. Агаарын бохирдол яагаад үүссэн, яагаад арилахгүй байна, яаж шийдэх вэ зэрэг чухал асуултууд хогийн саванд. Бид эдийн засаг хөгжихгүй байна гэж 30 жил ярьж байгаа. Худал хуурмагаасаа салаагүй цагт хөгжил яаж явагдах вэ?
XX зууны эхнээс хүн төрөлхтний мэдлэг суугаагүй Төвд, Манж, Хятад хэлтэй нөхдүүд хэт мэдэмгийрч мэдлэгийн нэр томьёонуудыг ойлголгүйгээр буруу орчуулснаар энэ гамшгийн эхлэл тавигдаж одоо ч үргэлжилсээр байна. 
Үндэстний оюуны дархлааг бий болгох, хадгалах, залгамжлуулах үүрэгтэй хүмүүс бол мэдлэгийн хүмүүс байдаг. Өнөөдөр Монголын нийгэм тэр чигээрээ, дээрээс доошоо, худлаар өвчилж, худалд донтсоныг нэн даруй эмчлэх шаардлагатай. Мэдлэгийг хүн бүтээдэг. Хүн бас алдаатай мэдэж болох учир алдаатай орчуулсан олон мэдлэгийн ойлголтууд, онолуудаа эргэж харах, критик хийх цаг болжээ. 
Хөгжил бол мэдлэгээс л эхэлдэг, үнэн мэдлэг бол критик буюу “шүүмж”-ээс эхэлдэг гэж философич Хегел хэлсэн байдаг. 
 
Моралтай Монгол Сан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Үнэн хэлсэн байна, энэ үнэн шүү / 2018 05 сар 01/

    "Тэнгэрийн хүмүүс" минь бид МӨХӨЖ байна. Зул жаргахын өмнө бадмалдаг гэдэг шиг бидний ганц чаддаг худал хуурмаг, залхуу залхай бүгд цэцэглэж байна. Энэ юм санагдуулахгүй байна уу, таминь ээ

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 01/

    Ямар үр тарина, тэр л ургамал ургана шүү дээ. Ардчилалын нэр баригчдын АНУ технологийн гай

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 20/

    чи зүгээр л боль за тэнэг минь

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 19/

    Үүнийг бичигч та монголчуудыг бүхэлд нь доромжилжээ. Монголчууд гэдэг дотор та ч өөрөө багтаж байгаа. Тиймээс та өөрөө өөрийгөө бас доромжилжээ. Тэгэхээр та өөрөө мэдлэг гэдгийг мэддэггүй, маанаг бололтой.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 19/

    Бага шиг дарвалзаарай,энэ бүх муу муухай юмыг чинь бид биш,тэд,улстөрийн нам-намынхан хийсэн шүү?тэдэнтэйгээ ярихын оронд биднийг моралтай моралгүй мэдлэгтэй үгүйгээр нь дуудах цоллох эрх та нарт байхгүйшүү,хол очиж хуц-хонхорт очиж борго мэдэв үү?

    Хариулах
  • yyniig zasah tor zasgiin bodlogo ch alga daa! / 2017 12 сар 19/

    ene yndestenii meheliin neg tal?enyygeer ardchilsan nertei hybalznyydiin bodlogo byelej baigaa baih!Mehej senej baigaagiin sinjnyyd olon talaar ilreh bolno!yyniig sydaldag gazar harin daanch alga!har tamhi arhi,allaga hychin,DOX,eldeb byzar byhend holbogdood tyyniig yildeed ehleheer ylas oron mehdeg

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 19/

    гэж байгаа хүмүүс үүнийг хийсэн.Эцсийн хамгаалалт болгох гэж Баттулгыг үхэн хатан явж сонгуулсан Эрдэнэтийн 49, шүүх прокуороыг л атгандаа авах чухал байсан Үүнийгээ ч хийсэн

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 19/

    Эхлээд аль ухаалаг хүмүүсээ устгасан.Ардчилал эхэлсэн жилүүдэд Зориг дашбалбар,Энхсайхн.О, гээд зөв тийшээ явах гэж байсан орныг буруу тийш нь өөрсдийн эрх ашгийн төлөө явуулах хүмүүс алга хийсэн нь Ардын хувьсгал эхэлж байсан үеийнхтэй их төстэй юм Одоо АН-д байгаа эрх мэдэл нь дуусч байгаа дуусах

    Хариулах
  • Монгол хүи / 2017 12 сар 19/

    "Тэнгэрийн хүмүүс" минь бид МӨХӨЖ байна. Зул жаргахын өмнө бадмалдаг гэдэг шиг бидний ганц чаддаг худал хуурмаг, залхуу залхай бүгд цэцэглэж байна. Энэ юм санагдуулахгүй байна уу, таминь ээ

    2
    Хариулах