Монгол улс архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт бичигдэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 21 ・ 2
 
Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэнийг Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвсэл уламжлав.
 
ДЭМБ-ын явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Өмнөд Солонгос нэгдүгээрт, Вьетнам хоёрдугаарт, Таиланд гуравдугаарт орж байгаа бол Монгол дөрөвдүгээрт орж байна.
 
Жилд нэг хүнд ногдох архины хэмжээ
 
Өмнөд Солонгос-10.9 л
 
Вьетнам- 8.7 л
 
Таиланд -8.3 л
 
Монгол- 7.8 л
 
Хятад- 7.6 л
 
Харин Малайз, Балба болон Сингапур улс архины хэрэглээгээрээ Азид доороосоо эхний гуравт бичигдэж байна.
 
Тодруулбал, Малайзад жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 1.7 л, Балбад 2.1 л байгаа бол Сингапурт 2.9 л байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 25/

    Тэнгэр заяат, Чингисийн удам бид 4-т явж байна ш дээ, Женко /17 чингэлэг спирт/ ерөнхийлөгч болсийм чинь одоо 1-д орох байлгүй дээ, даанч дээ ..

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 24/

    Энэ сайхаан. Одоо НЭГД орохын төлөө ууцгаая...

    Хариулах