Хүн хутгалж алах бага хэрэг, цаана чинь мянга мянгаар нь утаж алсан атлаа төрд дархлагдаад л сууж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 25 ・ 3

Өчигдөр орой долоон цагийн орчимд 6 буудалд хүрээд ирэв. 100 айл, 32-ын тойрог, эргээд Дамбын адаг орчмоор туулаад ирэх хооронд утаанд нь мансуурах шахав. Зүгээр нэг утаа үнэртэх төдий биш, ам заваарч, шүлс зунгааралдаж байна шүү дээ.

Дайраад гарах төдийд тийм байгаа юм, тэнд байран суурин суудаг мянга мянган хүмүүс яаж тэсэж байгааг ойлгохгүйяа бэрх. Эсвэл дасаад, дархлаатай болчихдог юм уу? 
 

Утааны эсрэг Төрөөс нийтдээ 240 тэрбум (240 000 000 000) төгрөг зарцуулжээ. Үр дүн нь 000 000 000 000 л байх шив. Маш энгийн тооцоо хийхэд энэ 240 тэрбумаар 5 000 - 6 000 айлын орон сууц барьчих байлаа. Яг энэ утааны голомт бүсд төдий тооны өрх айл л бий шүү дээ. 32-ын тойрог, 100 айл, Дамбын адаг, Дэнжийн 1000, ТВ орчмын айлуудыг орон сууцжуулчихсан бол утаа хичнээн хувиар буурах байсан бол? Бас хичнээн мянган айл өрх, хүн амьтанд аятай тухтай халуун устай орчинд амьдрах илүү боломж нээгдэх байсан бол. Хичнээн мянган өрх айл өвчин зовлонгүй, элэг бүтэн байж, дээр нь ядарсан эдийн засагт нэмэртэй байх байсан бол.... Тахир дутуу хүүхдүүд төрж байгаа нь утааных гэж ДЭМБ-ын судалгаа өгүүлсэн шүү дээ. Тахир дутуу хүүхэдтэй гэр бүлийн амьдрал тийм амар гэж үү?

240 тэрбумаар юу хийсэн юм бол? Тайлан гэж тавьж харагддаг. Хагас хугас. Зарим нь ил задгай идэж байгаад шоронд хүртэл явсан. Энэ утааны гамшиг өгүүлж баршгүй, Хичнээн мянган хүний амь нас, эрүүл мэнд.. Гэтэл утааг далимдуулж бизнес хийж, баяжиж буй цагаан захтнуудыг юу гэх вэ? Утааг арилгах боломж огт байхгүй биш бий. Гэтэл утаатай хэвээр байсаар байгаа нь хэсэг бүлэг хүмүүст утааг арилгах хүсэл сонирхолгүй, харин ч утаатай байх нь ашигтай сайн бизнесийн орчин болдог юм биш үү? Байтлаа ингэж хардахад хүрч байна. Хүний үхэл зовлонгоор бизнес хийдэг хүмүүсийг төрд ойртуулах нь бүү хэл нийгэм дотор ч чөлөөтэй явуулмааргүй, тусгаарлаж, хорьж, шаардлагатай бол буудсан ч яадгийм. Шууд утгаараа бол тэд чинь хүн хутгалаад алсан нэг муу эрүүгийн этгээдээс ч илүү мянга мянгаар нь хүн алж байгаа онц ноцтой гэмт хэрэгтэн. Төрж буй хүүхдүүд төрөлхийн тархи мэдрэл, ясны согогтой төрж байгаа. Би буруу санаагүй бол 23 хувь нь гэв үү дээ. 

Өнөөдөр агаар цэвэршүүлэгч үнэгүй тарааж байна гэх. Бас хичнээн тэрбумын бизнес нь далдуур явчихав гэж хардахаас аргагүй. Агаар цэвэршүүлэгч тараагаад утаа буурахгүй шүү дээ. Яахав түр зууртаа аргацааж буй хэрэг, харин зардал нь тоймгүй. Тэр зардлыг Төрөөс буюу бидний халааснаас л гаргаж байгаа. Арай үр дүнтэй зүйлд хэрэглэхсэн. 

Хөгжингүй орнуудад авто замын хөдөлгөөнд орох эрхийг хоёр үзүүлэлтээр олгодог. Нэг нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Тоормоз, гэрэл дохио, тэнхлэг гэх мэт. Түүнээс илүүгээр утааны шалгуур юм. Манайд бол ор нэрийн төдий. Уг нь огт шалгадаггүй байсан, харин сүүлийн жилүүдэд авто үзлэгийн үеэр шалгадаг ч шаардлага хийгээд хяналт нь бараг үгүй шахам. 

Ялангуяа энэ том том автобуснуудын араас гарч буй утаа аймшигтай. Өмхий ч гэж жигтэйхэн. Гэтэл холбогдох хүмүүс нь автобусны утаа шүүгчийг 49 сая төгрөгөөр авч буй тухай ярьж суух. Автобусныхаа тал үнэтэй адил шахам болох нь. Зүгээр л бизнес. Хонины ноосоор утааг 70-90 хувь шүүх чадвартай машины яндангийн шүүлтүүр хийчихсэн залуус түүнээ яахаа мэдэхгүй гүйж яваа тухай мэдээлэл гарсан. Тэр нь 3000 төгрөгийн өртгөөр гарч буй гэсэн. Үнэн бол яагаад түүнийг ашиглаж, түгээж болохгүй заавал 49 саяар нэг автобусанд шүүгч авдаг хэрэг вэ? Өнөөх шунал уу? 

Эко цахилгаан автобус хийлээ хэмээн манай залуус яриад л яваад байгаа, Jak Xoshuud технологийн болон бусад зүйлсээр дэмжээд, яагаад ажил хэрэг болгож болохгүй, гаднаас хэд нугалсан үнээр өтгөн утаа хаядаг автобус авч байна вэ, Дахиад л шунал уу?

Ийм шуналтнуудыг яах ёстой вэ? Өөр оронд бол тэднийг нийгмээс тусгаарладаг, эсвэл зүгээр л буудчихдаг. Харин бид бол тэднээрээ төр бариулдаг. Тиймдээ л бид утаан дотроо хахаж цацан, хараалцаж хэрэлдэж суугаа хэрэг. Гамшиг...

 

Б.Наминчимэд 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 25/

    Энэ их мөнгийг УИХ, ЗГ, төрийн томчууд идсэн. Шадар асан Н.Алтанхуяг "Цэвэр агаарын даргаар зөвлөхөө томилж, СЯ-нд охин Саранзаяагаар гарын үсэг зуруулж олон 10 тэрбум, Ер.Сайд болоод Ахлах зөвлөх Гансүхийг Нүүрсээр ажиллуулж хэдэн 10 тэрбумыг идэж ах дүүсээрээ баяжсан. Одоо ял асуу. УБ-ын 1,3 сая х

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 25/

    Хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэдэг үгийг бодлогогүй хуульчилсаны хар гай,амаа барьцгаа,тэхлдээ хийтэй бариарай,бодлогогүй-сагсуу-судлагаагүй-сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр алсдаа ийм л юманд хүргэж байгаа юм,зах замбараагаа алдахлаар ингэнэ шүүдээ.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 25/

    Хотын утаажилт нэг талаасаа ардчилалын үр дүн гэж хэлж болно. Учир нь иргэдийн замбараагүй шилжилт хөдөлгөөн, суурьшилт ийм байдалд хүргэж байгаа юм

    Хариулах