З.Энхболдын сачий дутав

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 19
З.Энхболдын сачий дутав
АН-ын дарга болох хэнийрхэл нь сайнаар бүтсэн З.Энхболдыг бие нь жижиг ч бэлчээрээ том хэмээн үнэлсэн. Тэгвэл дараагийн Ерөнхий сайдын томилгоог хэрэгжүүлэх "даалгавар" авсан тэрээр бэлчээрээ ч тэр, биеэрээ  ч тэр дутаж байгааг ойрын хэрэн хоногт илтгэчихэв.
Парламентын тэргүүн, АН-ын шинэхэн дарга түүний хувьд Ч.Сайханбилэгийг УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаанд дагуулан гүйсний хэрэг бүтсэнгүй. Дагуул хүүхэд мэт гүйсний эцэст Ч.Сайханбилэг ч өөрийнхөө талаар үнэлэлт авсан биз. Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргалыг долоон хүнээр ялах биш, ялагдал хүлээвэл дараагийн засаг бүрдэх ажил “мэлхийн хурд”-аар явахгүй байсан бололтой.

МАН-ын Удирдах зөвлөл, парламент дахь цөөнхийн бүлгийн хувьд хоёр өдрийг уяж байгаад хуралдсан. Үүний эцэст тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцээд “Улс орны нийгэм, эдийн засгийг хямралт байдалд хүргэсэн, өрийн дарамтад оруулах алдаатай бодлогыг хэрэгжүүлсэн шинэчлэлийн гэх огцорсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүнийг Ерөнхий сайдаар дэвшүүлэн томилох нь өмнөх Засгийн газрын алдаа гажуудлыг засч, эдийн засгийн хямралаас богино хугацаанд гаргах шинэ бодлогыг хэрэгжүүлж чадахгүй гэж үзэж зарчмын хувьд дэмжих боломжгүй” гэсэн шийдвэрийг гаргасан юм. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг дагах болсноо өчигдөр илэрхийлэв. Нэг ёсондоо тэд шинээр томилогдох Засгийн газрын тэргүүнд улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах мэдлэг, туршлагатай. Улс төрийн намуудын зөвшилцөл ойлголцлыг хангах, УИХ дахь намын бүлгийнхээ бүрэн дэмжлэгийг авч чадахуйц хүнийг дэвшүүлбэл зөвшилцөхөд бэлэн байна гэдгээ сануулж, энэ талаарх албан бичгийг АН-ын дарга З.Энхболдод хүргүүлснээ МАН-ын дарга М.Энхболд мэдэгдсэн билээ. МАН-ын Удирдах зөвлөл нь 21 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн 63 хувь нь Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзэв.
 
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх